АН БОЛ ДҮРМЭЭ МӨРДДӨГГҮЙ НАМ

2016-08-12  

Дарга болсон нэг нь хэзээ ч Их Хурлаа зарлаж байгаагүй. Сүүлийн хоёр даргын жишгээр үзэхэд л хангалттай. Их хурлаа хийчихвэл уначих гээд байдаг тул суудал дээрээ дэнжигнэхийн тулд хурлаа зарлахгүй байх нь даргад ашигтай байж ирсэн.

Фракцын зөрчилдөөн ихтэй, эрх мэдэлтэй болсон үед нь энэ зөрчил хамгаас хурцаар илэрсэн. Нам дотроо хагарсан, намын удирдлагууд нь намынхаа эсрэг, гишүүд нь гишүүдийнхээ эсрэг ажиллаж чаддаг гэдгээ харуулсан.

12-р сард Их хурлынхаа товыг зарласан тус намынхан одоо хэн нь дарга болох вэ? гэдэг дээр санал нэгдэж чадахгүй байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Г.Батхүү нараас гадна Л.Гантөмөрийн нэр ч дуулдаж буй. "АН гэж байхгүй. Хэдэн дээрэмчид УИХ-д АН-ыг төлөөлж байна" гэж цухалдаж байсан Э.Бат-Үүлийн нэр ч бас даргын марафонд сонсогдож эхэллээ. 

Гишүүдийн дийлэнх нь, одоогийн ҮЗХ, Хяналтын хороо, Дүрмийн хороо татан буугдах ёстой. Дээр нь АН-ын бүх шатны байгууллагыг ч татан буулгаж, өнөө цагтаа нийцсэн шинэ бүтэц зохион байгуулалтад шилжүүлэх нь зөв гэж тэд үзэж байна. Дарга шүтсэн бус, дүрмээ баримталсан намтай болохыг АН-ын гишүүд хүсэж байна.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
`irgen:edniig yamar nam geh yum be. deeremchdiin buleg gedeg unen. edniig bur taraaj alga hiibel zohino. ec tegvees hoorondoo alaldaj alaldaj neg yum hudlaagaasaa negdsen bolj garch ireed dahiad l uls orniig samarah bolno.... 2016-08-13
Халзан батулга Бат Үүл нар их мөнгө идсэн дээ Лужков гэж Москва хотын дарга байсан бизнес огтхийдэгү:Батхүүгийн дүү, Бат Үүл та нар болио 2016-08-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?