САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ОНОВЧТОЙ БҮТЭЦ, ЦОМХОН УДИРДЛАГАТАЙ АЖИЛЛАНА

2016-08-12  

Санхүүгийн зохицуулах хороо хуралдаанаараа тус хорооны ажлын албаны бүтцийг 7 газар, 4 хэлтэс, 2 алба, нийт 13 нэгж, 14 удирдлагатай байхаар баталлаа.

Өмнө нь уг ажлын алба дарга, орлогч дарга гэсэн давхар удирдлага бүхий 7 газар, тус тусын удирдлагатай 17 хэлтэс, 5 алба, нийт 29 нэгж, 36 удирдах албан тушаалтантайгаар ажиллаж байсан юм. Шинэ бүтэц батлагдсанаар хорооны удирдах албан тушаалтнууд буюу дарга нарын тоо бараг гурав дахин цөөрч байгаа юм.

Байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэн шийдүүлэхдээ тус Хорооны дарга С.Даваасүрэн хэт данхайсан бүтцийг зохистой болгож, бодлогын нэгдмэл байдал, үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн, харилцан уялдаатай, хүнд сурталгүй, шуурхай явуулах, ажил үүргийн давхардал, хийдэлгүй байх зарчмыг гол болгож, ажлын үр дүнг сайжруулах, салбарын хөгжлийг хангах зөв тогтолцоог бүрдүүлэх шалгуур тавьжээ. Түүнчлэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй болгох, газар, хэлтсүүд орлогч даргагүй байх, албан хаагчид, мэргэжилтнүүдийг оновчтой байршуулж, ур чадварыг дайчлан ажиллуулах төр, засгийн бодлогыг баримталсан байна.

Үнэт цаасны, даатгалын, бичил санхүүгийн зэрэг банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааг зохицуулж, зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хууль тогтоомж, нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хорооны ажил нь ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлага, тууштай зарчимч чанарт тулгуурладаг. Тиймээс салбарын чадвар, туршлагатай мэргэжилтнүүдэд ямар нэгэн дарга сэтэр зүүлгүй, мэргэжлийн ур чадвараа дайчлах боломж олгох давуу талтайгаар шинэ бүтцийг төлөвлөн батлууллаа.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?