ЭНЭ ЖИЛ АМРАЛТЫН БААЗУУД ӨМНӨХ ЖИЛЭЭС ХҮН БАГАТАЙ БАЙНА

2016-08-13  

Монголчууд амарч чаддаг болсон. Хөвсгөл рүү хар зам тавигдсанаас хойш, Хөвсгөл далайг зорих амрагчид, аялагчдын тоо тасрахаа больсон гэж орон нутгийнхан нь хэлдэг. Хөвсгөл, түүний наанаа орших Булганыхны орлого ч үүнийг дагаад дээшилсэн гэдэг. Зам дагуух амралтын баазын тоо жилээс жилд нэмэгдэх болсон.

Энэ жилийн хувьд Хөвсгөлд бас нэгэн бааз нэмэгдсэн нь АР ЦАРАМ юм. Дөнгөж нээсэн тус баазын хувьд ч хөл хөдөлгөөн багагүй байна гэж тус баазын менежер Н.Эрдэмээ хэллээ. Тэднийх хоногийн 70,000 төгрөгөөр үйлчилгээгээ эхэлжээ. Байршил сайтай, үйлчилгээ түргэн шуурхай, орчин нь тохилог тул амрагчид АР ЦАРАМ-д бууж байгаа нь анзаарагдлаа. Ер нь Хөвсгөлийн баазын үнэ өөр өөр ажээ. Хөвсгөлийн амралтын баазууд үнэ тарифын хувьд өөр өөр юм байна. Тохижилт болон бодлогоосоо хамаарч ийм үнэтэй байгаа бололтой. Далайд 25 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан Тойлогт амралтын баазын хувьд хоногийн 140,000 төгрөгийн үнэтэй гэж баазынхан танилцууллаа.

Энэ үнэ арай өндөрдөх юм биш үү? гэх асуултад, -Хөвсгөлд хоногийн 1'000'000 төгрөгийн үнэтэй бааз бий. Бас 400,000 ч гэж байгаа. Гэхдээ сонголтыг амрагчид хийдэг. Манай хувьд дундаж үнэтэй. Гэхдээ үйлчилгээ, тав тухыг бидний зүгээс хангадаг. Хэт хямд байх нь дэмий хоосон архидан согтууралтад бас хүргэх гээд байдаг тал бий. Энэ нь бусад амрагчдын ая тухыг алдагдуулахад нөлөөлдөг. Тиймээс үнийг дэндүү хямд байлгах нь, хаана хаанаа учир дутагдалтай гэж тус баазын дарга Пүрэвдорж тайлбарлалаа. Энэ жилийн хувьд амрагчдын тоо цөөхөн байгаа нь, хот, орон нутагт томилгоо үргэлжилж буйтай холбоотой гэж амралтын бааз эрхлэгчид үзэж байна.

 

 

 

Ц. ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zorigt:medeeg shuu dee nodlin bugdeeree unee nemeed humuusiin durgui hyrgesen uchraas ene jil ard tumen orost amrav shuu 2016-08-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?