ДАЛАЙГААР ЗАВИАР АЯЛАХ САЙХАН Ч, БАС ОСОЛТОЙ

2016-08-13  

Амралтын баазын хоёр гол үйлчилгээний нэг нь завиар зугаацах. Хөвсгөл далайд орших Хүслийн хад гэж нэрлэх Суман хад хүрээд буцахад нэг зорчигчоос 20,000-ийн хураамж авдаг жишигтэй. Хүмүүс ч гар татахгүй аялах нь харагдана. Завиар аялах тухай ярихаас өмнө, Суман гэх хадны тухай хэдэн үг хэлэх нь зөв гэж бодлоо.

Яагаад Суман хад гэж нэрлээд байна вэ? гэвээс далай хошуугаараа орсон сум шиг хэлбэрийг нь оноож өгсөн гэж нутгийн иргэд тайлбарлаж байна. Харин Хүслийн хад гэдэг нэрийг Үржинбадам олгосон гэдэг. Нөгөө шоу менежер Үржинбадам гэгч эмэгтэй. Тэр АНУ-аас буцаж ирээд, Номин ХХК-ийн эзэмшилд байдаг Сүхбаатар хөлөг онгоцыг ажиллуулж байхдаа Суман хадыг Хүслийн хад гэж нэрлэх болсон байна. Зорчигчдын буудаг газрыг нэмэгдүүлэх зорилгоор бизнесийн санаагаар энэ нэрийг өгсөн гэдэг. Одоо Суман хад гэхээсээ илүү Хүслийн хад гээд хэвшиж эхэлжээ. Энэ бол эргээсээ хол газар биш. Очиход 10-15 минут л шаардана. Далай намуухан, салхигүй, тогтуухан үед аялахад тааламжтай аж.

Харин орой тийшээгээ, салхи хөдөлж эхэлбэл, далай дээр аймшигтай. Салхи хөдлөх үед өртсөн нэг өндөр албан тушаалтан, - Намайг хуурай газар дээр л гишгүүлээд өг гэж тушааж байсан гэдэг яриа бий. Завь сайн байх, жолооч чадвартай байх, аюулгүйн хантааз бүрэн, суудлын бэхэлгээ гээд наад захын зүйлийг анхаармаар санагдсан. Хэн нэг нь таван төгрөг олохдоо биш, зугаацах гэж буй иргэдийн аюулгүй байдлыг сайн хангах нь чухал гэж харагдлаа. Ялангуяа далайд салхи хөдлөх үед энэ тухай бодоод ч хэрэггүй.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?