МОНГОЛЫН УЛС ТӨР 2017 ОНЫГ ХАРААЛЖ, О.БААСАНХҮҮГИЙН ҮНЭ ХАДАНД ГАРЧЭЭ

2016-08-15  

Монгол улсын ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчийг парламентад суудалтай улс төрийн нам л дэвшүүлэх эрхтэй. Тэгэхээр дийлэнх олонхи болсон МАН, бүлгийн хэмжээнд жижгэрсэн АН, бүлгээс цорын ганц суудалтай болтлоо хумигдсан МАХН 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.

Ганцаараа ч гэсэн, намдаа нэр дэвшүүлэх эрх олгосон О.Баасанхүүтэй улс төрийн намууд хэлэлцээрт орж эхэлсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Түүнд өөрт нь сайдын суудал, түүнийг дагалдах багийн гишүүдэд газар, хэлтэс, агентлагийн даргын суудал амласан улс төрийн нам гарч ирсэн. Тэр энэ тухай асуудлаа нуулгүй дэлгэж эхэллээ. Гартаа, хожлын хөзөр атгасан тэрбээр, МАХН-ыг шинэчлэх, намын даргаа ч солих тухай хэлж ярьж эхэллээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд ч бас тооцоолсон улс төрийн нүүдэл байгаа нь тодорхой. Түүнд одоо сонголт үлдээгүй. Хүссэн, эс хүссэн ч О.Баасанхүүтэйгээ "ажиллах" шаардлага тулгарсан. Н.Энхбаярын хувьд О.Баасанхүүг авч үлдэх цорын ганц зам бол МАХН-ын даргын сонгуульт ажлаа түүнд хүлээлгэн өгөх гэж судлаачид дүгнэж байна. Тэгэхээр АН-ын адил МАХН-д шинэчлэл өөрчлөл хийх цаг болсныг намын лидерүүд нь зарлаж эхлэв. Энэ өөрчлөлтийн эхэнд О.Баасанхүү гишүүн явна. Харин О.Баасанхүүгийн санал санаачлагыг дэмжихгүй бол, тэр дараагийн нүүдлээ хэнээс ч асуухгүй хийх нь ойлгомжтой.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Selengiin chono:Baasanhuug namiin darga bolvol 5 n naiztaigaa ochij MAXN d elsenee 2016-08-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?