ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ БОЛ?

2016-08-15  

Тэр Монгол банкны ерөнхийлөгч, сангийн сайд нараараа Монгол улс санхүү, эдийн засгийн хувьд дампуурч байна гэж өмнө нь шат дараатайгаар зарлуулсан. Гадаад орчин ч энэ мэдээллийг цааш цааш нь түгээсэн. Тэд Монгол улс дампуурч байгааг дэлхий нийтэд " тунхагласан".

Ж.Эрдэнэбат ажлаа авсан эхний сард ийм нэг амжилтад хүрлээ. Өнгөрсөн сарын хугацаанд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж явсан үе үеийн ерөнхий сайд, сангийн сайд нартайгаа уулзсан. Дараа нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, гадаадын элчин сайдуудтай уулзалт өрнүүлсэн. Монголчуудаасаа санаа оноо хайсан бол, гаднын байгууллагаас санхүүжилт эрэлхийлсэн нь тодорхой. Ямар олз омогтой уулзалт болсныг өнөөдөр мэдэж болох нь. Түүнээс, эдийн засгийн тусгай хөтөлбөр гэдэг үг гарсан. Тэр тусгай хөтөлбөр гэгч нь юу болох, хэрэгжихэд бэлэн болсон эсэхийг дуулах цаг нь болсон юм болов уу? Сайханбилэг "эдийн засаг, эдийн засаг, төгсгөлд нь эдийн засаг" гэж бодлогоо тодорхойлж байсан бол Эрдэнэбат юу гэж, хэрхэн бодлогоо тодорхойлохыг харахад 60 минут үлдлээ. 

Сонсоё, ерөнхий сайдыгаа...

 

 

э.цэнд

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?