МОНГОЛ УЛС ӨРИЙН "ЧӨТГӨРИЙН ТОЙРОГТ" ОРСОН БАЙНА

2016-08-16  

Энэ тухай эдийн засаг мэддэг, гадарладаг бүхэн дуу дуугаа авалцан ярьж эхэллээ. Тэгээд яах ёстой юм бэ? Юу биднийг хүлээж байна вэ? Юуны өмнө, төсвийн зарлагаа эрс хасаж, танах. Энэ бол төрийн байгууллагуудын урсгал зардал, дээр нь цалин мөнгийг танана гэсэн үг. Үүнийгээ "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ" гэж ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томьёоллоо.

Хоёрдугаарт, эдийн засагт мөнгө дутагдах учраас шинээр өр зээл тавихаас өөр аргагүй байдалд орсон байна. Олон улсын санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид Монголын эрх баригчдад өөрийн нөхцөлийг тулгана гэсэн үг. Энэ бол Монгол улсын засгийн газар маш хүнд нөхцөлд ажиллах болсныг бэлхнээ илтгэнэ. Гэхдээ, хямралаас гарах хувилбарууд бас бий гэж Засгийн газар үзэж байгаа юм байна. Юуны өмнө, мөнгөний болон төсвийн алдааг засах. Бизнесийн орчинг сайжруулах. Тэвчиж болох бүхий л зардлыг танах. Энэ хүрээнд, Үндсэн төсөв гэгчийг бий болгох. Орлогын түвшинд зарлагыг барих. Хөрөнгө оруулалтыг тусад нь төсөвлөнө. Хэдий санхүү хүнд ч, хүүхдийн болон 70,000 төгрөгийг олгох бодлого баримтлахаа Ж.Эрдэнэбат хэллээ. Түүний багийн тооцоолсноор, 12-18 сарын хугацаанд эдийн засгаа тогтворжуулж, төсвөө эрүүлжүүлнэ гэж мэдэгдлээ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ хүн итгэл төрүүлж баына 2016-08-17
Зочин:Улс байна даа. Арга биы дээ 2016-08-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?