ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ ХЭН ҮҮРЭХ ВЭ?

2016-08-16  

Улс орны хөгжлийн нэг хөшүүрэг бол яах аргагүй ХЯНАЛТ, мөн ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО, түүнийг хэрэгжүүлэх механизм юм. Үүнийг тогтоогоогүй цагт хоосон шүүмжлэлээс ангижрахгүй. Тиймээс жилээс жилд, сонгуулиас сонгуульд нэг л зүйл улиг болон хэвшжээ. Энэ бол эзэнгүй, хоосон шүүмжлэл. Бидний өмнө эрх барьж байсан УИХ, Засгийн газрын бодлогын алдаа, түүнээс улбаалах үр дагавар нь улс орны эдийн засгийг сэхэхгүй болтол нь доройтуулсан. Ингэж л хэлж ирлээ. Улс орныг доройтуулсан, эдийн засгийг чирэгдүүлсэн зэргийг, түүний мөн чанарыг нь олж тогтоох нь зөв.

Гэхдээ хариуцлага гэдэг зүйлийг умартаж болохгүй. Урд хөршид, гүүр нурж унасны хариуцлагыг уг гүүрийн зураг төслийг гаргасан архитектор болон, гүйцэтгэлийг зөвшөөрсөн эрх мэдэлтэнтэй тооцсон. Насаар нь хорих, цаазаар авах ял оноосон.

Тэгвэл улс орныг өр ширэнд бариулсан сангийн сайд, ерөнхий сайдтай бас хариуцлага тооцох ёстой бус уу. Харин улс орны эдийн засгийг хөгжүүлсэн, өөд нь татсан хүмүүст зохих урамшлыг нь ч олгох ёстой бус уу. Монгол улсын хувьд хамгийн олон гавьяат эдийн засагчидтай хэрнээ хамгийн богино хугацаанд уруудан доройтож буй улс орны эгнээнд шилжлээ. Тиймээс МАН хариуцлагын тогтолцоо гэдгийг бий болгоосой, өөрсдөөсөө эхлээсэй гэж хүсэх байна.

 

 

Багш Д.БАНДИ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?