ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН , Ж.ЭРДЭНЭБАТЫН ЯЛГАА НЬ ЮУ ВЭ?

2016-08-16  

1996 онд нэгэн гялалзсан ерөнхий сайд гарч ирсэн. Эдийн засагч, стратегич, улс төрч. Гаднын байгууллагын дунд нэр хүнд нь өндөр байсан, тэр үед. Шийдэмгий зан чанартай. Асуудлын голыг атгаад хэлчихдэг. Гончигдоржийг бодвол, тойрч давхидаггүй, шулуухан хэлчихдэг, АН-ынхаа лидер нь байсан нэгэн. Түүний удирдлага дор Ардчилсан Холбоо эвсэл анх удаа УИХ-ын нийт 76 суудлын 50-ийг нь авч, үнэмлэхүй ялалт байгуулсан түүхтэй. Тиймээс түүнийг гарамгай удирдагч хэмээн өргөмжилж байлаа. Удалгүй тэр ерөнхий сайд болсон. Намын доторхи эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцадсан. Эх орон намын Б.Эрдэнэбаттай ил далд дэндүү сүжирсэн учир намынх нь түүнд дургүйцэх болсон. Ерөнхий сайд болсон түүнийг хэрхэн унагах тухай төлөвлөгөө боловсруулж эхэлсэн, тэр даруйдаа. Түүний алдаа бол эрчим хүчний үнийг чөлөөлсөн явдал болсон. Энэ бол түүнийг зайлуулах сайхан шалтаг болсон. Зөв шийдвэр ч, цагаа олоогүй гэдэг. Үнийн дарамтад орсон иргэд АН-ын эсрэг санал өгсөн. Үүнээс болж, дөрөвхөн сарын дараа болсон орон нутгийн сонгуулийг алдлаа гэдгээр шалтаглан түүнийг улс төрийн тавцнаас зайлуулах ажил эхэлсэн. Түүнийг унагасан операцын автор нь одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг. Ц.Элбэгдорж, М.Энхсайханаас ерөнхий сайдын тамгыг авсан ч, 4 жилд тэд 4 засгийг үзсэн байдаг. АН-ынхны айл гэр болж тоглосон он жилүүд гэж тэмдэглэгдэн үлдсэн байна, энэ он жилүүдэд. Айл гэр болж тоглосны дараагийн сонгуулиар тэд ганцхан суудалтай үлдсэн. Тэр нь Л.Гүндалай байсан. Энэ удаа ч тэд олуулаа байснаа цөөхүүлээ үлдлээ. Ардчилсан Нам анхныхаа ерөнхий сайдыг өөрсдөө унагасан, төдийгүй, бусдыг нь ч дараалан унагаснаар өөрсдөө унацгаасан. Харин МАН-ын хувьд энэ тоглоомоор тоглох дургүй. Илүү жинтэй, тогтвортой гэж хэлж болно. М.Энхсайханы ганцаарчилсан тоглолтын дэргэд, Ж.Эрдэнэбат багийн тоглолт хийх нь ойлгомжтой. Хөнгөн хуумгай хөдлөхийг тэр хүсэхгүй байна. Сэлэнгэ аймгийн санхүүгийн хэлтсийн дарга, аймгийн дарга, УИХ-ын гишүүн, Шийдлийн засгийн газрын сангийн сайдаар ажиллаж байсан түүнд санхүү, эдийн засгийн асуудал илүү ойр дөт байгаа нь ажиглагдана. М.Энхсайхан бол улс төрчөө хийдэг эдийн засагч бол, Эрдэнэбат бол эдийн засгаар мэргэшсэн Улс төрч юм. Таван үгнээсээ танигддаг гэж монголчууд хэлдэг шиг, түүний хийх ажлын хүрээ тодорхой болжээ. Тэр С.Баяр шиг 20 жилийн дараа Монголчууд баян болно гэж хэлсэнгүй. Харин 12-18 сарын дараа эдийн засгаа тогтворжуулна гэдгээ тунхаглалаа. Тэр орон тоог цомхотгохгүй, харин таналтыг бол хийнэ гэлээ. Түүний эхний шийдвэр гарчээ. Энэ бол Монгол улсын ерөнхийлөгч, Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарын цалинг 30% цомхотгох болов. Ийм нэгэн Ж.Эрдэнэбат гэж ерөнхий сайдад монголчууд итгэл сэтгэлээ хадгалуулав.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:энэ ерөнхий сайд чинь харин овоо дориун нөхөр санагдалаа хамгийн гол нь нэг баг болоод хувийн ашиг сонирхолоо хойш тавиад ажиллавал болохгүй гэх газаргүй уг нь Даваасүрэн гишүүнээр сангийн сайд тавиад ажиллавал зүгээрсэн. 2016-08-16
Bob:Haashdaa hulgailaad olchihdog ulsuudad tsalingiin heeg ch baigaa yum uu daa. 30 huvia hulgailaad ol gej baigaa yum bn l daa 2016-08-16
Gunj:Enkhsaihnii unhursun ****iig ch guicehgui biz dee. Arga ydhad amerik helgui yum bilee kkkkk 2016-08-17
иргэн монгол:Энэ. 2-т ижилхэн нэг юм бий. Энэ нь **** угшил!!! Би яагаад **** угшилд дургүй байгаа юм бэ? гэхлээр монголын түүхэнд **** угшилтай хүмүүс төр барилцсан тохиолдол цөөнгүй. Тэд төр барилцаж байхдаа монголын шилдэг хүмүүсийг устгаж, эсвэл улс төрийн үхдэл болгож ирсэн байдгийм мөн төр улсаа бишээ уучлаарай төр улсыг самарсан байдгийм. Учир нь тэд монгол төдийгүй Эзэн чингэсийн монгол угшил биш. Түүхээс дурдъя: ардын засгийн жилүүдэд хичээнүй сайд хэмээгдэх ерөнхиы сайд Цэрэндорж монголын анхны 5 яамны сайдыг устгаж өөрөө ерөнхий сайд өолж байв. Тэдгээр сайдын үед зүгээр л нэг бичээч байсан байдгийм. Харин овог нь Балин биш Бао Лин гэдгийг хэнтийчүүд одоо хүртэл ярьдаг юм билээ. Одоо төр барьж байгаа хүмүүс угшилы нь та нар мэдэх үү? УИХ-н дарга ээж нь цэвэр хятад, ерэнхий сайд эмээ нь хятад, ерөнхийлөгчийн өвөгөд нь бас л хятадаас гарвалтай. Ингээд л бодохоор хачин байгаа биз дээ. Миний бие элииз хурлийз хүмүүст дургүй дээ биш юмаа. Харин хятадын **** хурлиизууд төр барьж байсан цагт монголчууд өөдөлж байгаагүй юм билээ л гэх гэсэн юм.Нөгөө Чингэсийн монголчуудын цөс хаачихсан юм. Ми Ёо Энхболд хэдэнтээ унаж хэдэнтээ гарч ирэв!!!!!!! Зөвхөн хятадын коммунист намын шууд дэмжлэгтэйгээр шүү дээ. Нэгэн үе хятадын удирдагч байсан Хуа Го Фин хэмээх эр **Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй юм. Хятад хүний/ угшилтай/ толгой дээр юу нэж бичнэ тэгж ажиллана **** гэсэн алдарт үгээ хэлж байжээ. Энэ нь одоо дагаж мөрдөх хууль нь болсон байгаа юм. Энэ МАН д чинь жинхэнэ монгол алгуу.??? Эсвэл зөвхөн өөрөө л сайхан амьдарч байвал бусад монглл туургатан хамаагүй юм уу? Эдгээр хүмүүс бүгд лоноцын сэтгэлээр хандаж байсан бэлээхэн түүх байна шүү дээ. Монголчуудаа сэрэгтүн! Сэхээрэгтүн! 2016-08-17
****:За ****аа сайжруулахыг харья. Өргөс авсан юм шиг болно гэж горьдох уу. Энэ их луйварчид байхад ингээд бөөн худал хуурмаг зүйл горьдлого. 2016-08-18
зүрх судас:Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга билчэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac 2016-08-19
Зочин:Мэдээж мөнгөгүй юм чинь танахаас өөр яахав,энэ бол шинээр олсон шийдэл биш,Сайханбэлэг бас л мөнгөгүй бүсээ чангалая гэж байсан,нэг хэсэг хэмнэх л байх энэ бол эхний арга,хэмнэснээр мөнгө босохгүй,дараагийн арга хэмжээл чухал шүүдээ.Янз бүрийн татвар биш биз. 2016-08-23
otgon:gundalai bischee Naranzazralt.gundalai bie daagaad 2001 ond AN orson 2016-09-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?