БХБ-ЫН САЙД Г.МӨНХБАЯР МОНГОЛЫН БҮА-ЫН УЗ-ИЙН ГИШҮҮДТЭЙ АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2016-08-16  

Монгол Улсын Эдийн засгийн өсөлт буурч, барилгын салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, бизнесийн үйл ажиллагаа хумигдсан зэрэг хүнд нөхцөл байдал үргэлжилсээр байгаа энэ үед Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдаар нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр томилогдож, хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого, орон сууцны бодлого, газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал, нийтийн аж ахуйн асуудал, салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх болон бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлын бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ хийх ажлыг эрхэлхээр  болсон билээ.

Нийгэм, эдийн засгийн энэхүү хүнд байдлыг дэлхийн эдийн засгийн агшилт,  үйлдвэрлэлийн салбарын уналт, уул уурхайн бүтээгдэхүүний ханшын уналт зэрэг гаднах хүчин зүйлстэй холбож ойлгож болох хэдий ч дотоод хүчин зүйлсийн нөлөө илүү байгаа гэж үзэж  Монголын барилгын үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүдтэй ажлын цаг эхлэхээс өмнө уулзаж ажил хэрэгч санал солилцлоо. 

Төрийн бодлого шийдвэрийн тогтворгүй байдлаас шалтгаалан бизнес, хөрөнгө оруулалтын орчинд олон бэрхшээл бий болсон ;

Төрийн бодлого барьж буй институцуудын чадавхи сул, мэргэжлийн бус байдлаас үүдэн засаглалын хямрал нүүрлэсэн ;

Бизнес ба улс төр хэт хутгалдсанаас хариуцлага, хяналтын тогтолцоо гажуудсан ;

Төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг хэвийн бус үйл ажиллагаа нэмэгдэж эрүүл зах зээлийн зарчим болох өрсөлдөөний зохицуулалт алдагдсан ;

Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2016.02.05-нд батлагдсан боловч хэрэгжүүлэх ажил удааширсан зэрэг асуудлыг хөндөж, Барилгын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар Сайдад мэдээлэл өглөө.

Эдийн засгийг тогтворжуулах, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад мэргэжлийн Төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж ажиллахад онцгой анхаарах, аливаа бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хууль тогтоомж, шийдвэрийг гаргахдаа бизнес эрхлэгчдийн санал бодлыг урьдчилан сонсож шийдвэрийн хэрэгжилт, үр дүн, урт хугацааны үр нөлөөг сайтар тооцоолж, бодлого боловсруулах түвшинд ассоциацийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг болон  Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлд МБҮА-ийн төлөөллийг оролцуулахаа Сайд мэдэгдэж, ойрын үед орон сууцны үнэ, салбарын ажиллагсдын тоо, материал үйлдвэрлэлийн талаар бодит тоон мэддээлэл бэлдэж өгөхийг үүрэг болгов.

Монголын барилгын үндэсний ассоциаци нь барилга, үл хөдлөх хөрөнгө оруулалтын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг илэрхийлэгч дуу хоолой, өмгөөлөгчийн хувьд үе үеийн  Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ ч уламжлалаараа цаашид бүх шатанд хуулиа дээдлэн, засаглалын ил тод байдлыг ханган, нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэн шинэ шатанд гарган ажиллахаа илэрхийллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:САЙД САЛБАРЫНХАА ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫНХНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, САНАЛ БОДЛЫГ СОНСОЖ, ТҮНШЛЭН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА НЬ ТАЛАРХУУШТАЙ. ТӨРИЙН АППАРАТЫГ ЦОМХОН БАЙЛГАЖ, ХАРИН ТӨРИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭГ САЛБАРЫН МЭРГЭШСЭН ХОЛБООДООР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ НЬ ЭНЭ ХЯМРАЛТАЙ ҮЕД ОЛОН ТАЛЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ. УХААЛАГ ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГ ГОЛ ЧИГЛЭЛ ЭНЭ ШҮҮ! 2016-08-17
төсөвчин, инженер эдийн засагч:Барилгын үндэсний ассиосаци гэж хэдхэн компанийн эрх ашгийг хамга**** байгуул****. Дээр нь мэргэжлийн холбоод гэж хуучирсан юм хийдэггүй улсууд бий. Эд нартай уулзсан гэхээр үр дүн хүлээх юм байхгүй. Монголын барилга дэл бүтцийн салбар бүхэлдээ уул уурхай, банк 2 ыг царайчилсан салбар болсон. Дээр нь хэн мөнгөтэй нөхдүүд барилга руу хошуураад хошгирсоноо одоо мэдээд иэхээрээ хэлбэрдэж байгаа юм. Тийм л овоо юм бол баригдаж улсын комисс ажилласан орон сууцыг татвартай болгочих. тэгвэл зах зээл нь зохицуулаад үнэ хямдраад, борлуулалт өсөөд, өрийн сүлжээ багасна. Орон сууцны бодит үнэ 1 саяорчим л байгаа шүү. дээр нь стандартаа нэг харчих, тусгай зөвшөөрлүүдээ нэг цэгцэлчих. Инженерүүд ажилчидынхаа хөдөлмөрийн хөлсийг олигтойхон болгочих. 2016-08-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?