ШАДАР САЙД АСАН Д.ОЮУНБААТАР УЛСЫН МӨНГӨӨР БРАЗИЛИД ТУЙЛЖ ЯВНА

2016-08-17  

Ц.Оюунбаатар гэж нэг хүн Монголын улс төр рүү зүтгэсээр байж орж ирсэн. Түүний гишгүүр нь МАХН болсон. Тэр МАХН-ыг ашигласан. Тус намыг засагт хамтрах үеэр шадар сайдаар тэр ажилласан.

Энэ хугацаандаа Ц.Оюунбаатар Эрүүл мэндийн сайдын үүргийг хагас жил гарны хугацаанд давхар гүйцэтгэсэн. Эрүүл мэндийн Яам спортын хөгжлийг хариуцдаг тогтолцоотой байсан учир тэр спортын хөгжлийг хариуцна. Тэр их спортын төлөө чухам юу хийснийг одоо нэрлэхэд бэрх аж. Харин хортой, үрэлгэн зүйл юу хийж вэ? гэдгийг эрээд сураад байх шаардлага алга гэж спортын хүрээнийхэн хэлж байна. Ц.Оюунбаатар намынхаа томилгооны суудалд Жаргалсайханыг томилсон. Ийнхүү спортын хүрээнд Оюунбаатар, Жаргалсайхан гэдэг дийлдэшгүй хослол бий болсон байдаг. Тэднийг хувийн эрх ашиг нь зангидаж, хүзүү толгойгоороо нийлсэн болохыг монголын спортын ертөнц төдөлгүй мэдсэн. Тэд ч өөрийгээ хэн болохыг таниулсан. Монголын биеийн тамир, спорт, хөгжлийн төвийн даргаар Д.Жаргалсайханыг тавьснаас хойш, тэдний дураараа авирлах үйлдэл хэмжээнээсээ хэтэрсэн гэдэг. Д.Жаргалсайханыг одоо хар чемоданы хэргээр хаа сайгүй сайн мэдэх болсон. Тэр хэдэн халтар төгрөгнөөс болж, нэр хүндээ, спортын карьераа зогсоосон гэж ажиглагчид дүгнэдэг. Тэр хийж чадсан юм чинь, одоо хариуцлагаа үүрч чадах ёстой. Төвийн даргаар томилогдсоны шанд Д.Жаргалсайхан шадар сайддаа хариу барихаа мартаагүй. Тэр Ц.Оюунбаатарт үйлчилж, хүссэнийг нь хийж байсан гэж болно. Намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн Ц.Оюунбаатарт сонгуульд оролцоход нь хийх сурталчилгаа, түүний төсвийг босгох шаардлагатай бий болсон нь ойлгомжтой. Тэр хүслийн нэг хэсгийг нь Д.Жаргалсайхан хангасан байна.

УИХ-ын сонгуулийн шинэ хуулиас болоод Ц.Оюунбаатар нэр дэвших шинэ тойрог хайхад хүрсэн. Түүний товлосон анхны тойрог нь Өмнөговь байсан. Тиймээс ч эрх мэдлээ хэтрүүлэн, өөрийн тэргүүлдэг Тэмээн Поло тэмцээнийг зохиоход төвөөрөө дамжуулан 150 сая төгрөг төсөвлөн зарцуулжээ. Олимпод оролцох тамирчдаа анхаараагүй хэрнээ өөрийн тэргүүлдэг Тэмээн полодоо 150 сая төгрөгийг улсын төсвөөс Ц.Оюунбаатар цацаж чадсан байна. Энэ ажлыг хийсэн гар хөл нь мөн Д.Жаргалсайхан. Улсын мөнгө төсөв хүрэлцэхгүй байна гэдгээс болоод, Рио Жанейрод Монгол улсын ерөнхий сайдад захиалсан буудлаа хүртэл цуцалсан атлаа, ажлаа өгсөн шадар сайдын зардал сүйтгэлийг улсын төсвөөс гаргуулж, ая тал зассан байх юм. Гэхдээ хамгийн үнэтэй буюу бизнесс ангиллын билет авчээ, сайддаа. Гэвч тэр одоо сайд биш гэдгийг санах хэрэгтэй. Ц.Оюунбаатар, өөрөө ч ухамсарлах ёстой бус уу? Дуртай юм бол, өөрөө зардлаа гаргаад явахыг хэн ч хориглоогүй. Улсын зардлаар явахдаа хүрвэл, одоогийн эрх мэдэл бүхий сайд нар явах ёстой биш гэж үү. Хачирхалтай нь, тэр Рио-д очсон хойноо ч, буудлаа хүртэл улсаас гаргуулжээ. Улс орон маань мөнгө санхүү тааруу, хэмнэж болох бүх зардлаа хэмнэнэ гээд ерөнхий сайд нь мэдэгдээд байхад өөр нэг хэсэг бүлэг хүмүүс улсын зардлаар ийнхүү дураараа туйлаад байж болох уу? Хяналт хаана байна вэ? Дарганцаруудын энэхүү дур зоргоороо авирлах үйлдлийг хэн хэзээ зогсоох вэ? Улсын хөрөнгийг үрэн таран хийсэн эдгээр эрхмүүдэд хариуцлага тооцож, улсыг хохиролгүй болгох алхмыг хэн хэзээ эхлүүлэх бол? гэж шударга иргэд хүлээж байна. Эрх мэдэлтнүүдэд хөндлөнгийн хяналт хэрэгтэй. Ард иргэд бол хяналтыг тавих нэг эзэд нь. Хяналт бол төрийн ташуур юм. Ер нь салбар хариуцсан сайд дарга нар ажиллах хугацаандаа юу юу хийж амжуулсныг бас тайлагнадаг байх нь зүйтэй юм гэдэг уншигчдынхаа саналыг дэмжиж байна. Энэ мөрөөр control.mn мэдээллийн сайт эргэн сурвалжлах болно.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Тэр тэнд юу хийх юм бэ? 2016-08-17
Зочин:Хувийн зугаа цэнгэл хөөцөлдөж явна. 2016-08-17
Зочин:Зургаа авахуулна шүү дээ. Дахиад нэр дэвшихэд хэрэг болно. 2016-08-17
zochin:Ireheer n ter zardaliig n tuluul. Arai heterhii yum 2016-08-17
ulsbold:Bugdeeree l ingedeg shuu dee. Muusain ulsyn hurungu tsusla****d. Zuvhun ene nuhur ch bish, bugdiig il bolgoh heregtei 2016-08-17
ulsbold:Bugdeeree l ingedeg shuu dee. Muusain ulsyn hurungu tsusla****d. Zuvhun ene nuhur ch bish, bugdiig il bolgoh heregtei 2016-08-17
zoch:butsandaa NY d ****r 6, 7 honoh yum bn. yu hiij bnaaaa 2016-08-17
Энхбаяр:Наад оюунбаатар чинь угаасаа **** шдээ 2016-08-17
Энхбаяр:Наад оюунбаатар чинь угаасаа **** шдээ 2016-08-17
Hun:Shuuhed ugsunshuu medeelel ogson barimtaa beldej bgarai 2016-08-17
zochin:zow shvv.Ouynbaatariin ochson gazar bolgon balagtai.Tatwariig samraad garsandaa.Darga nariin idlee uulaa geed bsan olon zuun saya.n ehleliig tawij idsen toroos torson terbumtan geech n dee. Daraa n MAXH gants samarch tawij how hor ****j taraasan ****doo 2016-08-17
Hun:Shuuhed ugsunshuu medeelel ogson barimtaa beldej bgarai 2016-08-17
eh oronch :tendee uldeerei ****aa irvel zolgui tohioldol bolgood zuurdaar yvuulna daa chamaig 2016-08-17
Ene said ion Ted olimped hamgiin olon tamircdaan u****lj,43 erh avsan mongoliin tyyhen amjilt um shy:Batpyrev 2016-08-18
boxing:boxing holbooni erunhiilugch ajnai hemeh baterdene say otgondalain togloltiin umnu 25000 dollorg shuugch has-erdened ugsun bol manai tamirchin ylah bla gj has-erdene shuugch maan mgl ru yrjbn le.jahan mungu gargaj chadahgui ym bol yah gj erunhiilugch bolsong boxing hamt olon oilgohgui ym gj batnasan yrij bn le.mongoliim min baylagig zarj bayjsan nuhur honi 100 hureheer alj chaddgui gj unen ym da.burhan harj bga da mgl iin min baylagig zarj olson mungu heden ueeree idded dusahgui mungunusu jahang ugsun bol bid luibardulahgui bla.harmch ****. 2016-08-18
eremgii:hiisen ajiltai heleh ugtei hunshude, hiisen gaviyatai hun gants udaa erhee edelj, hundlel avch bui n ene yum blguide 2016-08-19
husugtun:uneheer busdin hiisentei hiisen ajiig n haritsuulaad harval nuur ulaihaargui l eremgii, ajisag hun. 2016-08-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?