ХӨХНИЙ ЭРҮҮЛ МЭНД

2016-08-17  

Хөхний үйл ажиллагааны хамгийн бага хэсгийг хэлтэн /альвеол/ гэнэ.  Хэлтэн нь хөхүүл үед томорч сүү боловсруулдаг. 150-200 хэлтэн нийлж зангираа үүсгэнэ. 30-80 зангираа нийлж, булчирхай үүсгэнэ.

Нэг хөхөнд 15-20 булчирхай байна. Эдгээрийн гадагшлуулах цорго нь хөхний товчинд ирж нээгдэнэ. Эдгээрээс гадна хөхний бүтцэд холбогч эд, өөхний эд орно.

Хөхний сүүн шугам

Ихэнх хөхтөн амьтдад эдгээр товгорын дагуу хос хөх үүсдэг бөгөөд энэ нь өмнөд мөчний суурь хэсгээс хойд мөчний цавины хэсэг хүртэл байрласан байдаг. Эдгээр товгорууд нь хүнд тийм ч тодорхой бус цээжний хэсэгт үлдэж хөх ургадаг. Сүүний шугамын дагуу ямар ч байрлалд илүү хөх ургаж болно. Өндгөвчийн үйл ажиллагааны доголдлоос хөхний толгойн буруу байрлал, эмгэг хам шинжүүд тохиолддог. Хөхний хөгжил болон үйл ажиллагаа нь эстроген, прогестерон болон пролактин олон тооны дааврын цочруулын дүнд явагдаж эхэлдэг.

Нярайд хөх нь мэдэгдэхүйц томорч, шүүрэл ялгаруулж болох ба үүнийг түүхэнд шулмын сүү гэж нэрлэдэг байжээ. Нярайн хөхнөөс сүү ялгарах нь эхсээр дамжин эхийн дааварын хариу урвалын улмаас хаяа илэрдэг.

Бэлгийн бойжилт эхлэхэд эмэгтэй хүүхдийн хөх өндгөвчний эстроген болон прогестерон нь хучуур эд болон холбогч эдийн элементийн үржлийг өдөөж өгснөөр томордог байна. Нас бие гүйцсэн эмэгтэйн хөх нь хоёр эсвэл гуравдугаар хавирганы төвшингээс зургаа, долдугаар хавирга орчмын хөхний доорх нугалаасны хооронд байрладаг. Хөндлөнгөөрөө өвчүүний ирмэг болон суганы урд шугам хүрсэн байдаг. Хөх нь товгор конус хэлбэртэй байдаг. Конусын суурь нь дугуй хэлбэртэй, диаметр нь 10-12 см байдаг. Хөхний хэмжээ, хүрээ болон нягтрал зэрэг нь хүн тус бүрт харилцан адилгүй. Төрөөгүй эмэгтэйн хөхний толгой нь хавтгай бөгөөд зууван хэлбэртэй байдаг. Жирэмслэлтийн үеийн дааврын нөлөө болон сүү үүсэлтийн улмаас хөх томорч эзлэхүүн болон нягтрал нэмэгддэг бол, хөгшрөлийн үед энэ нь хавтгай, сулбагар бөгөөд эзлэхүүн багассанаас унжсан байдалтай болдог.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын зөвлөснөөр 40-50 болон түүнээс дээш настай эмэгтэйчүүдэд маммографи хийн нь (скрининг) хөхний хорт хавдрын улмаас нас барах эрсдэлийг 25%-р бууруулдаг. BRCA мутацитай болон хөхний хорт хавдар үүсэх эрсдэл 20-25%-с их өвчтөнүүдэд MRI скринингийг санал болгодог.

 Хөхний эмгэгүүд :

  • Хөхний архаг өвдөлт
  • Хөхний үрэвсэл
  • Хөхний үүсгэвэр
  • Хөхнөөс сүү гарах
  • Хөхний хавдар

1. Хөхний архаг өвдөлт 

Биений юмны мөчлөгийн 2 долоо хоногоос дээш хугацаанд хямарч, эмэгтэйн хөхний хүчтэй өвдөлтийг хэлнэ. 

Илрэх шинж тэмдэг : 

Биений юмны мөчлөгтэй холбоотой : биений юмны дунд үе эсвэл өмнөх 3 хоногт өвдөлт илрэх ба биений юм ирэнгүүт өвдөлт арилна. Хөнгөн явцтай ихэвчлэн хоёр хөхөнд зэрэг илэрнэ. 30-50 насанд элбэг тохиолдоно. Булчирхайлаг үүсгэвэр тэмтрэгдэж болно. 

Биений юмны мөчлөгтэй холбоогүй : Нэг их элбэг биш, 40-өөс дээш насанд тохиолдоно. Цээжний урд хананы гэмтэл, хөхний мэс засал, хуучин үрэвслийн үлдэц зэргээс шалтгаалан өвдөлт үүсдэг.

Хөхний өвдөлтийн үед үзүүлэх тусламж. Өвдөлтийг үнэлэх (Хэр хүчтэй, давтамж, байрлал гэх мэт)

Гурвалсан аргаар оношилно. 

  • Хөхний үзлэг (эхо оношилгоо орно)
  • Маммаграфи (хөхний рентген зураг)
  • Хөхний эдээс эдийн шинжилгээ авах

Эмчилгээ : Үнэхээр хөхний өвдөлт мөн эсэхийг ялгах нь эмчилгээнд чухал нөлөөтэй.

  • Чанга, хөхөө сайн барьсан дотуур хувцас өмсөх
  • Өөх тос багатай хоол унд идэх
  • Даавар хэрэглэхийг зогсоох
  • Эмийн эмчилгээ

2. Хөхний үрэвсэл буюу мастопатия.

Хөхний үрэвсэл элбэг тохиолддог. Ихэвчлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйд элбэг тохиолдох бөгөөд эмэгтэйчүүдийн бусад эмгэгтэй хавсран илэрдэг.

Шинж тэмдэг : Өвдөлт.

Сарын тэмдэг ирэхийн өмнө заримдаа сарын тэмдгийн эхний хагаст өвдөлттэй байна. Хөхний эдэд эмзэглэлтэй, хатуувтар хэсэг тэмтрэгдэж болно. Өвдөлт хэсэг газарт байхаас гадна заримдаа гар, далруу дамжиж болно. 

Оношилгоо: Гурвалсан аргаар оношилно. 

  • Хөхний үзлэг (эхо оношилгоо орно)
  • Маммаграфи (хөхний рентген зураг)
  • Хөхний эдээс эдийн шинжилгээ авах

Эмчилгээ: Эмийн эмчилгээ (дааврын болон дааврын бус)

3. Хөхний үүсгэвэр

Шинж тэмдэггүй, 90-95% нь дааврын 5–10% нь удамшлын гаралтай байна. 40-өөс дээш насанд тохиолдоно.

4. Хөхнөөс ялгадас гарах. Хамгийн элбэг тохиолддог нь хөхнөөс сүү гарах юм.

Шалтгаан: Үргүйдэл.

  • Олон дахин үр хөндүүлсэн
  • Сүүжилтийг эрчимжүүлдэг дааврын ихсэлт
  • Өнчин тархины хавдар

Оношилгоо: Бодит үзлэг.

Пролактин даавар тодорхойлох (хэт их байгаа тохиолдолд компьютер оношлогоо хийх)

Эмчилгээ: Эмийн эмчилгээ.

Санамж : Хэрэв хөхний талаас ямар нэг зовуур илэрсэн тохиолдолд

  • Мэргэжлийн эмчид хандан оношийг тогтоох
  • Шинжилгээнүүдийг шат дараалан хийх
  • Хөхний үзлэгийг маш өнгөц хурууны өндгөөр тэмтэрч хийнэ
  • Хөхөө өөрөө шалгах үзлэгийг сар бүрийн тодорхой нэг өдрийг сонгож авах (биений юмны 5-7 дахь өдөр тохиромжтой)
  • Эмэгтэй биеийн зохистой жингээ барих, хоолны дэглэм барих (өөх тос багатай хоол) 

Хөхний хавдрыг тусгайлан дараагийн зөвлөгөөгөөр хүргэх болно.

 

ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?