МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН НАМ БОЛ ЭЗДИЙН НАМ

2016-08-17  

Монголд улс төрийн 20 гаруй нам бий. Алдаж, онож байгаа ч сонгодог жишгээрээ хөгжиж буй 2-хон л улс төрийн нам бий. Энэ бол 10-хан хувь нь гэсэн үг. Энэ хоёр нам ч байнга шүүмжлэлийн бай болсоор. Ялангуяа, АН. Сонгуульд "навсайтлаа" ялагдсан учир шүүмжлэл сонсохоос ч өөр арга алга. Нам ялбал дарга нь мандаж, ялагдвал дарга нь арчигддаг зарчим АН-д өрнөж байна. Тиймээс, өдгөө 25 нас хүрсэн АН дүрмээ мөрддөггүй учраас дампуурлын ирмэг дээр ирсэн гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэх болов. Намын даргатайгаа хамгийн ойр шадарлаж явсан тэр намаа өөрчлөх, шинэчлэх ажилд ханцуй шамлан орсон байна. Харин 90 настай МАН-ын хувьд нөхцөл байдал арай өөр байдалтай байгаа бололтой. Их хурлаа хийдэг, дарга цэргээ халдаг, шинээр сонгодог байдал нь бусад намыг бодвол дэвшилттэй бөгөөд, эрүүл гэж улс төр судлаачид дүгнэжээ. Бусад намын хувьд, улс төрийн нам гэхээсээ илүү хувийн нам гэж хэлж болно. Хувийн нам учраас тэдгээр намын дарга нар нь тухайн намынхаа мөнхийн дарга буюу, намынхаа цаг хугацаагүй эзэн нь юм. Тэдгээр намын дарга гэнэ үү, эзэн гэнэ үү, ямар ч гэсэн халагдаж солигддоггүй тэдгээр хүмүүсийг нэрлэе л дээ.

Н.Энхбаяр - МАХН

Б.Жаргалсайхан - Бүгд найрамдах Нам

Б.Эрдэнэбат - Эх орон нам

О.Бум-Ялагч - Ногоон нам

Б.Батболд - Уламжлалын нэгдсэн Нам

А.Ганбаатар -Социал демократ нам

Энэ нэрсийг үргэлжлүүлж болно. Намаа энэ хүмүүс хувьдаа авсан. Хувийн сонирхол тэдэнд байдаг учраас намынхаа санхүү, бүх зардал чирэгдлийг нь энэ л хүмүүс хариуцдаг. Улс төрийн сонгуулийн үеэр эвсэх үгүй, нэгдэх, нийлэх бүгдийг намын удирдлага бус, эзэн нь шийддэг уламжлалтай. Улс төрийн намын хувьд байж, тэвчиж боломгүй тогтолцоо юм. Нэр дэвшүүлэх, томилох бүх асуудлыг дарга оролцож байж эцэслэн шийдвэрлэдэг. Нэг хүнээс хамааралтай намыг улс төрийн нам гэх үү ,хувийн, эзний нам гэж нэрлэх үү гэдгийг ч бодож үзэх хэрэгтэй. Ийм нэг эрүүл бус улс төрийн ертөнц бидний дэргэд оршин тогтнож байна.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Улс төрийн намын хууль гэж гараагүй билүү? 2016-08-17
Зочин:Гишүүд нь арчаагүй байгаа юм биш үү? 2016-08-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?