25-ХАН СЕКУНД ТЭССЭН БОЛ ЯЛАХ БАЙЛАА, О.НАСАНБУРМАА

2016-08-18  

Тэгэх байлаа, ингэх байлаа гэж ярьдаггүй юм гэнэ лээ гэж нөхөд минь нэг нэгнээрээ тоглох дуртай. Энэ үг санаанд орлоо. Үнэхээр ч тэгсэн бол гэж байдаггүй юм байна. Алдсан нь л бол алдсан гэдэг хатуу үнэн ажээ. Энэ үгийг О.Насанбурмаадаа хаяглая. Оноо 2:2, бүхэл оноо авснаараа ялахад 25-хан секунд дутуу, цаг 05:35 гэж зааж байхад, О.Насанбурмаа туршлага зааж чадсангүй. Тэр толгойг нь уургалаад хэвтэхийн оронд, өөрөө толгойгоо уургалуулж, тэндээсээ хөлөө авахуулж, улмаар гэдрэгээ харж цэвэр ялагдлаа. Туршлагатай бөх гэхэд, туршлага дутлаа. Хараа, сэрэмж, хариу мэх үгүйлэгдлээ. Дөрвөн жил дуслуулсан хөлс, урсгасан цаг, хөдөлмөр ийнхүү талаар нэг боллоо. Ялж байгаагаа ялалтаар дуусгаж сурах хэрэгтэй байна. Үнэхээр хүч дутаж, ур чадвар хүрэхгүй байгаа бол хамаа алга. Өөрийнхөө хөдөлмөрийг үрэн таран хийхийг харах нь дэндүү гунигтай.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Jiden :olimpiin oroltcoj baigaa manai hvmvvs neg l bishee vlbeger zorilgogvi ch ym shig uharsan hashirlaj baigaa uhaantai ym uu getel gaihmaar genen eh ornoo bish ed horongo bodson Jargalsaihan Oyunbaatar metiin ymnuud abch yvhaar ch argagvi ch ym uu hediigeer delhiin shildegvvd tcuglarsan ch end hariutc**** aldsn hvmvvstei ****t ****tandaa tootcoo bodoh er ni MAN ene tcag door hariutc**** geech ymiig ilgargaj bvvr huulichilj ogohgvi hvnii erh geed davhiad baival ymar saihan ym yriad ch hiigeed ch vr dvn garahgvi ee 2016-08-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?