ХЭНИЙ ЦАЛИНГ ХАСАХ ВЭ? ГЭДЭГ САНАЛ АСУУЛГЫН ДҮН ГАРЛАА

2016-08-18  

Control.mn сайтаас уншигчдынхаа дунд хэний цалинг хасах вэ? судалгааг 72 цагийн турш явууллаа. Энэ дотроо:

- УИХ-ын гишүүд

- Засгийн газрын гишүүд

- Яам, агентлагийн дарга нар

- Шүүх, прокурорынхан гэж ангилсан. Энэ дөрвөн ангиллаас хэний цалинг хасах вэ? гэдэг оноосон асуултад, нийт оролцогчдын 50% нь УИХ гэж нэрлэлээ.

Иргэд УИХ бол үр дүн багатай ажилладаг байгууллага гэж үзсэн байна. Дараа нь, хасвал зохих цалинд, шүүх, прокурорын ажилтнуудыг хамруулсан байна. Оролцогчдын 26,9 % буюу 1000 оролцогчийн 269 нь шүүхийнхэн болон, прокурорынхоны цалинг буулгах ёстой гэж үзлээ. Харин Засгийн газрын гишүүдийн болон яам, агентлагийн дарга нарын цалинг бууруулах ёстой гэдэг дээр 1000 оролцогчийн ердөө 23% нь санал нэгдсэн байна. Иргэдийн зүгээс хэрэгжүүлэх агентлаг, засгийн газрынханы цалинг буулгахыг төдийлэн дэмжээгүй байна гэж харж болно. Харин хууль тогтоох байгууллага УИХ болон, хууль хэрэгжүүлэгч байгууллага болох шүүх, прокурорынхны цалинг хангалттай хасах буулгахыг нийт оролцогчдын 80 орчим хувь нь дэмжсэн байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Прокуроруудын цалин тийм өндөр биш шүү дээ, маш их ажлын ачаалалтай байдаг юм байна лээ! Харин шүүх бол өндөр цалинтай шүү! 2016-08-19
зочин:цагдаа шүүх прокурор уг нь цалин хангамж өндөр, тэр хэмжээгээр тэдэнд тавих хяналт шалгалт хатуу чанга, өндөр хариуц**** тооцдог, ажилд шалгаруулж авдаг алба байх ёстой. гэтэл монголд намын харьяалалаар ажилд томилдог халдаг огцруулдаг журам үйлчлээд удаж байна. энэ буруу системийг бүр мөсөн х**** солих хэрэгтэй. цагдаад байцаагдаж эрүү шүүлт үзсэн гэх өвөрмонголчуудын яриад байгаа мөрдөн байцаагчид хүний хажууд монголоор яриад хүн амьтан байхгүй үед хятадаар харааж зүхээд зодож тамладаг гэдэг бол ноцтой асуудал шүү. энэ үнэн үү? энэ талаар хэвлэл мэдээллийнхэн яагаад эрэн сурвалжилж нийтлэл нэвтрүүлэг хийдэггүй юм бэ? УИХ-ын гишүүдийн , яам тамгийн газрын цалин хангамжийг багасгах хэрэгтэй. унаа тэрэг, утасны төлбөр гм хангамжийг төрөөс үзүүлдэг асуудлыг зогсоох хэрэгтэй 2016-08-19
soni:zow l sanaa garsan bna iluu hereggui oron toog ch tsuuluh heregtei nuser apparattai gazar bgaa sh dee 2016-08-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?