ХӨХНИЙ ЭМГЭГ БОЛОН ХАВДАР

2016-08-18  

Хөхний үйл ажиллагааны идэвхигүй үе. Хучуур эд нь цоргоны гаралтай бөгөөд хөвсгөр холбогч эдээр хүрээлэгдсэн байна.

Хөхний идэвхитэй үе : жирэмслэлт болон сүү ялгаруулалт. Эсийн үржлийн эхэн үед цулцангийн эпител нь илүү тод харагдаж байна.

Хөхний цулцангийн хучуур эсээс хоёр өөр бүтээгдэхүүн ялгардаг :

(a) сүүний уургийн бүтэц,

(b) сүүний өөх тосны бүтэц өөхөн дуслуудаас үүсдэг. Төрсний дараах эхний хэдэн өдөрт ялгардаг сүүг ангир уураг гэж нэрлэх бөгөөд өөх тосны агууламж багатай боловч их хэмжээний дархлааг өгдөг. Уургийн ялгаралт буурч өөх тосоор баялаг сүү ялгарч эхэлдэг.

Хөх нь цусан хангамж, мэдрэлийн болон тунгалагийн булчирхайн сүлжээ их байдгаар онцлогтой. Хөхний тунгалагийн зангилааг гурван түвшин болгон хуваадаг.

1-р түвшин. Суга, дал орчмын ил байрлах,

2-р түвшин цээжний булчингийн өнгөц болон гүнийн,

3-р түвшин Хөхний ойролцоо цээжний дотор талд байрлана. Эдгээр тунгалагийн зангилааны түвшин хөхний үрэвсэл, бэрсүү, хавдрыг оношлоход чухал ач холбогдолтой.

Хөхний үйл ажиллагаа нь дотоод шүүрлийн строген, прогестерон, пролактин, окситоцин, бамбайн даавар, кортизол болон өсөлтийн даавар зэрэг олон тооны дааврын сэдэлтийн дүнд явагдана.                    

Хөхний өвдөлт, үрэвсэл, бэрсүү

Хөхний өвдөлт механик болон дотоод шүүрлийн цочирлоор үүсдэг. Хөхийг чанга базах, хүйтэн жин, хүйтэн усанд орох, хөхүүл эх хүүхдийн амны салааг арилгахгүй хөхүүлэх, хэт шахах саалтаас булчирхай цочрох, сүүний уураг зангираа гарах, бэрсүү тогтох зэрэг нь механик цочролд ордог. Биений юм ирэх үед дотоод шүүрлийн булчирхайн өвчлөл эхэлж байх үед даавруудын шалтгаантай хөхний өвдөлт бэрсүү, хоргүй хавдар үүсэх тохиолдол байдаг. 

Хөхний мөөгөнцөр

Хөхний арьсанд улайлт үүсгэн, хөхний доор болон суганы нугалаасыг хайрст өөрчлөлтөд оруулдаг. Эмгэг өөрчлөлтийг хусаж шинжлэхэд мөөгөнцрийн бүтцүүд ажиглагдана. Эмчилгээнд зөөлрүүлэх гэх мэт урьдал хүчин зүйлийг үгүй болгох, хэсэг газарт нистатин түрхэх зэрэг эмчилгээ багтана. Хөхний цоргон дотор ургасан папилома хавдар үүсгэх эрсдэл дагуулдаг.

Хөхний хоргүй эмгэгүүдийг эрт үеийн 15-25 насны, нөхөн үржихүй үе 25-40 нас, хижээл үе 35-55 насанд илрэх өвчлөлүүд гэж ангилдаг.

Хөхөнд кальцийн хуримтлал элбэг тохиолддог. Хорт хавдартай холбоотой шохойжилт байдаг. Жирэмсний сүү ялгаруулалтын үе болон цэвэршилтийн дараах үеийн хэвийн хөхний хэлтэнцрүүдтэй ижил даавраас хамааралтай байдаг.

 

 

 

ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?