МОНГОЛЧУУД ЭРТ ДЭЭР ҮЕИЙН ЮМ ЯРИХААРАА "АЛЬ ДИВАНГАРЫН ЮМ" ГЭЭДГИЙН УЧИР?

2016-08-19  

Монголчууд эрт дээр үеийн юм ярихаараа "Аль Дивангарын юм" гэж ярилцдаг. Энд Дивангар гэдэг үгийн утга юу болох, ямар учраас ингэж хэрэглэх болсныг бид үнэндээ мартжээ. Энэ учрын тайлбарт монголчууд бид судлаагүй ч хадгалагдсаар ирсэн эртний түүх оршино. 

Дивангар гэдэг нь өнөөгөөс тооцоолошгүй 4 галав болон зуун мянган галавийн өмнө Замбуутивд заларч байсан Бурханы нэр ажээ. Тооцоолошгүй нэг галав гэдэг нь нэгийн хойно 141 тэг тэнцэхүйц тоо юм. ийм олон сая жива галавийн өмнө заларч байсан энэ Дивангар бурхныг хараад манай өнөөгийн бурхан Гоутам анх Бодсидва болсон билээ. ийм учрыг мэдэх ухаанд ард түмэн маань эрт дээр үеийн юм гэхээрээ "Аль Дивангарын юм" гэж ярих болжээ. Үүнээс үзэхэд Монголчууд бид зөвхөн тэнгэрлиг ард түмэн төдийгүй асар их бурханлиг ард түмэн ажээ. Одоо бид түүхээ сэргээн судлах л үлджээ.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Миний нэр үү? Миний нэрийг мэдэж яах гэж байгаан?:Нүүрсэн галавын өмнө 360-420 сая жилийн өмнөх галавыг Devonian Period буюу Диван галав гэж нэрлэдэг байсан нь бас сонирхолтой юм. 2016-08-19
Эрдэнэтээс:Диван галавын үе гэж байхгүй юу даа. Юун бурхны нэр гэж. Жаахан шинжлэх ухаанч мэдлэгтэй байгаач. Дээр үеийн монголчуудаасаа дор. Тэгээд мэдэхгүй байж сэдэв сөхөж шараа болоод 2016-08-19
Onomatology :Devonian Period - Английн Devon каунтийн нэр. Тэр үед бүрэлдсэн нүүрсний давхрага олдсон газар юм шиг байна лээ 2016-08-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?