ЗОРИГ САНГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2016-08-19  

Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг Сан 14 дэх удаагийн ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна.

Өнгөрсөн арван гурван жилийн хугацаанд эгнээндээ 270 гаруй залуучуудыг нэгтгэсэн тус хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд зориулан манлайлах чадварт суралцах, олон салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжуудыг 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрөөр дамжуулан олгодог юм байна.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн хөгжлийн асуудлуудтай цогцоор нь танилцан, олон талын чадваруудыг эзэмшиж, цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болж төгсдөг.

Оролцохыг хүсэгчид нь 22-25 хүртэлх настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай бөгөөд оролцохыг хүсвэл онлайн өргөдлийг https://form.jotform.me/zorigfoundation/ylp17 хаягаар бөглөж 2016 оны 8 сарын 25-ны өдрийн 18 цагаас өмнө илгээнэ үү.

Хөтөлбөрийн талаар асууж лавлах зүйл байвал утсаар холбогдох, аль эсвэл Зориг Сангийн байранд очих тодруулах боломжтой. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?