БАДАРЧИН БОЛ ГЭГЭЭРЛИЙН ЗАМД ШАМДАЖ БУЙ ХУВАРГА ЮМ

2016-08-21  

 

Бурхны сургаал анхлан дэлхий даяар түгэн дэлгэрэх үед Энэтхэг арихантууд өөрснөө тухайн орнуудад одож тэнд нь суурьшсан ном сургаалыг дэлгэрүүлэхдээ өөрийнх нь хэл дээр сургаал номоо яг Энэтхэгт явдаг дэг жаягаар нь явуулж байсан ажээ.

Ийм  учраас Бурхны хэл болон Паль, Санскрит хэлний ул мөр тухайн орнуудын түүх соёлд гүн ул мөрөө үлдээсэн байдаг. Үүнийг нэг жишээ бол Монгол хэл соёл юм.  Энэтхэгээс хоёр азара нар ирж ном дэлгэрүүлсэн гэж Монголын түүхэнд гардаг. Азара гэдэг нь Паль Санскрит хэлний Ачаряа гэсэн үг бөгөөд бурхны заасан бясалгалыг зааж, судар ном айлддаг хүнийг  ингэж дууддаг заншил өнөө ч байдаг билээ.

Випашнаяа бясалгалын их багш нарыг Випашнаяа Ачаряа гэдэг. Энэ үгнээс үзэхэд анхлан Монгол нутагт Энэтхэгээс Випашнаяа Ачаряа Азара нар ирж байсныг батална.

Мөн бясалгал хийдэг жинхэнэ хуврагууд шавь хувцас, бадар аяганаас өөр хөрөнгөгүй байж бүх амьдралаа даяан бясалгалд, бусдад ном сургаал айлдахад зориулдаг байсан учраас бадарчлан амьдардаг Монголд их байсан нь Бадарчин гэдэг үгнээс илэрнэ.  Бадар гэдэг нь аяга гэсэн утгатай Энэтхэг үг билээ. Иймээс Монгол оронд Бурхнаас хойш төдий удалгүй Випашнаяа бясалгал дэлгэрч бадар барин гэгээрлийн замд шамдах хуваргүүд олон байсан ажээ. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?