МОНГОЛ, ТӨВДИЙН СОЁЛ СУДЛААЧИД, СЭТГҮҮЛЧИД УУЛЗЛАА

2016-08-22  

Төвдийн соёл, шашин судлалын төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна. Төлөөлөгчдийг Хятадын шинжлэх ухааны академийн антропологи ба этнологийн хүрээлэнгийн захирал, профессор Ван Зон /Wang Yanzong/ тэргүүлэн ирсэн юм.

Тэд өнөөдөр Соёл урлаг, сэтгүүлзүйн салбарынхантай уулзаж ярилцлаа. Бидний мэдэх хаалттай Төвд улс өнөөдөр хөгжлийнхөө шинэ шатанд гарч ирсэн гэдгийг уулзалтын үеэр талууд онцолж байлаа. Төвдийн соёл бол дундад улсын соёлтой салшгүй нэгэн хэсэг юм. Дундад улсын зүгээс Төвдийн эртний түүх соёлын үнэт зүйлс, одоо хир нь судлагдахгүй ховор нандин биет болоод биет бус өвийг судлан таних ажилд 46 зүйлийн эдийн засгийн дэмжлэг үзүүлж 10 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг энэ үер хэлж байлаа. Түүх шашин соёлын судлал ч хүрээгээ тэлж түүнд чиглэсэн сургууль цэцэрлэгүүд ч олноор хичээллэж байдаг байна. Монгол Төвд хоёр улсын соёл шашин судлал сэтгүүлзүйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд "Шинэ Төвд"-ийн талаарх хамтарсан судалгаа хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцлаа.

Төвд улсад өнөөдөр аялал жуулчлал ихээр хөгжин жилдээ гадаадын жуулчид зорин очдог болсон байна. Төвдийн засгийн газраас ч аялал жуулчлалын хөгжүүлэн иргэдээ ажлын байраараа хангах үүднээс мэргэжлийн тогооч нарыг бүтэн хоёр жилийн цалинтай сургалтад хамруулан төгсөхөд нь шууд ажлын байраар хангадаг болжээ. Зөвхөн тогооч ч бус буудлын үйлчлэгчээс авахуулаад маш олон ажлын байранд зөвхөн Төвд хүмүүсээ мэргэшүүлсэн сургаж ажлын байраар хангах болсон байна. 

 

 

 Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?