ТАМИРЧДЫНХАА ӨМНӨӨС БАРИЛДАЖ ЯВСАН ДАСГАЛЖУУЛАГЧИД РИО-Д МӨН ТАМИРЧНАА Л ӨМӨӨРЛӨӨ

2016-08-22  

2015 оны 5-р сард Катарын Доха хотноо насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон.

Тус тэмцээнийг манай баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ зорьсон ч эрэгтэй гурван тамирчин, нэг дасгалжуулагчийн хамт визний асуудлаас болж, замаасаа буцсан билээ.

Азийн аваргад бүтэн багаараа оролцож байж ДАШТ-ний жин бүрт орох эрхийг авах байсан болзлын дагуу дасгалжуулагч нар тамирчдынхаа өмнөөс дэвжээнд гарсан. Ингээд дасгалжуулагч Ц.Цогтбаяр 97 кг-д, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр 125 кг-д тамирчдынхаа өмнөөс барилдаж, VII, VIII байрт орсноор багтаа шагналын оноо авчирч байсан.  Визний асуудлаасаа болж Бээжин хотын цагдаагийн газарт саатуулагдаад монголдоо ирж байсан тамирчдынхаа өмнөөс ДАШТ-д барилдаж байсан харин энэ удаа дасгалжуулагчид РИО-ийн олимпоос хүрэл медаль авсан ч шүүгч нарт луйвардуулсан тамирчныхаа өмнөөс  РИО-2106 олимпийн  дэвжээн дээр эсэргүүцлээ илэрхийллээ.

Үнэхээр шүүгчдийн булхайтай шүүлтээр Г.Мандахнаранг Узбекистаны Ихтиёр Наврузов ялсан байх магадлал өндөр байна.

И.Наврузовын шөвгийн наймд ДАШТ-ний мөнгөн медальт Ф.Гоместой хийсэн барилдааны шүүлт булхиатай болсон нь илчлэгджээ. Эл барилдаанд ч бас шүүлтийн булхай орсонг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо хүлээн зөвшөөрч, тус барилдааныг шүүж байсан БНСУ-ын Тон Кун Чун, Гүржийн Темо Казарашвили, ОХУ-ын Сергей Новакоский нарыг хөөжээ. Шөвгийн наймд булхайгаар үлдсэн Узбекистаны Ихтиёр Наврузовын медалийг хурааж шийтгэх гомдлыг дэлхийн бөхийн холбоонд гаргаж яагаад болохгүй гэж.

 

 

Л.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
эх оронч:Бид та нараар бахархаж байна. Уваагүй улс төрчид тэднээс суралцах хэрэгтэй. Жинхэн эх орончид. 2016-08-22
Зөв:Болохгүй юмыг ингэж илэхийлэх нь зөв ш дээ. Харин ч бусад орны дасгалжуулагчид эсэргүүцлийг ингэж илэрхийлж гаргаж чаддагүй манайх л гаргаж байгаа нь энэ шүү дээ. 2016-08-22
Zov:Buh tsagt hamt baij tushij tuldag muu sain neriig avch yavdag humuus bol dasgaljuulagch shu dee yostoi zorigtoi bn baharhaj bn! 2016-08-22
цэндээ:Олон нийтийн анхаарлыг маш зөв татаж чадсан байна. 2016-08-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?