ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЭЛЭГНИЙ В,С ВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭНД ҮНЭГҮЙ ХАМРУУЛЖ БАЙНА

2016-08-23  

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс элэгний B, C вирусийн шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулахаар болжээ.

Элэгний B, C вирус болон хавсарсан хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх зорилготой уг арга хэмжээ өчигдөр буюу наймдугаар сарын 22-нд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн II байранд эхэлж, энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж 10 хүн тутмын 1 нь элэгний “B” вирусийн халдвартай гэсэн Эрүүл Мэндийн яамнаас гаргасан судалгаа байна. Иймээс нийгмийн зорилтод бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхээр уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?