Ц.ЭЛБЭГДОРЖ АРДЧИЛСАН НАМЫГ ШУУД ХЯНАЛТАНДАА БАЙЛГАХААР ШУУДАРЧЭЭ

2016-08-24  

Монгол улсын ерөнхийлөгч аль нэг намын сонирхлыг хамгаалах ёсгүй. Ерөнхийлөгч монголчуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, нийт ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг байна гэж үндсэн хуульд заасан байдаг. Гэвч үг үсгээр бичигдэх болон үйл ажиллагаа хоёрын хооронд зөрүү гарч эхэлжээ.

Ц.Элбэгдоржид 2017 оны сонгууль хамгаас чухал болжээ. Хэн түүний залгамжлагч болох вэ? гэдэг бодол Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн өдрийн бодол, шөнийн зүүд болсон байна. Тиймээс ч, УИХ-ын сонгуулиар АН-даа харшлах олон үйлдлийг хийсэн гэж ажиглагчид дүгнэсэн байдаг. Ардчилсан Намын ялагдалд ерөнхийлөгчийнхөө үйлдлийг буруутгасан олон тохиолдол хэвлэлд бүртгэгдсэн.

Түүний хамгийн гол зорилго нь, З.Энхболдоос АН-ын жолоог булаан авахад оршиж байсан гэж бие даасан ажиглагчид ч дүгнэдэг. Тиймээс АН УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцох нь түүний хүсэл байсан гэж судлаачид үздэг. Тэр санасандаа хүрсэн. АН ялагдсан. З.Энхболд хариуцлагаа хүлээж, намын даргаа өгөхөөр болсон. Одоо харин дараагийн дарга хэн бэ, тэгвэл? Хэн байх нь маш чухал. Намын дарга 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Тиймээс АН-ын дарга хэн болох вэ? гэдэг асуудал Ц.Элбэгдоржийн шүдний өвчин болсон байна. Намын даргад, 2 сар дамнан ярилцаж, хэлэлцэгдсэн намын залуу лидер Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Лу.Болд, нийслэлийн намын дарга, хууччуулын нэг партизан Э.Бат-Үүл нарын хэн нь ч түүний санаанд нийцсэнгүй. Тиймээс өөрийн халаасны хүн болох П.Цагааныг Ардчилсан Намын даргын сунгаанд сойлоо. П.Цагаан өнөөдрөөс эхлэн ерөнхийлөгчийн тамгын газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа зарлалаа. Ийнхүү улс төрийн шатрын өргийн нүүдэл задарч эхэллээ. П.Цагаан улиг домог болсон нэгэн зүйлийг амлав. Фракцгүй нам болгоно гэв. З.Энхболд бас л ингэж хэлж байсан. З.Энхболдын хэлснийг давтсан, Цагаан хэр амжилт олох бол доо. Ямар ч байсан Элбэгдорж өөрийн төлөөний хүнээ сойлоо. Элбэгдоржийн рейтинг намдаа хэр байгааг харах үлдлээ.

НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ?

Лу.ГАНТӨМӨР Японд боловсрол эзэмшсэн. Ерөнхийлөгчийн дэмждэг "Нэг ардчилал" фракцын төлөөлөл. УИХ-д хоёр удаа дараалан сонгогдсон. Хоёр ч удаа Боловсролын сайдаар ажилласан. Нам нь ялах, хамтрах тохиолдолд аль алинд нь давхар дээл өмссөн. Боловсролтой, хүнтэй муудалцаад байдаггүй нэгэн.

Лу.БОЛД Ардчилсан хөдөлгөөнд оюутан цагаасаа оролцсон. Монголын ардчилсан холбооны харъяа Монголын Оюутны хөдөлгөөний анхны удирдагчийн нэг. УИХ-д 4 удаа сонгогдсон. Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайдаар томилогдож байсан. Зүүн хойд Ази фракцад хамаарагддаг. Нам нь ялсан тохиолдолд сайдын суудалд залардаг байсныг өнгөрсөн түүх гэрчилнэ. Мэргэшсэн улс төрчөөс гадна, томоохон бизнесмен. Голомт банк, EAGLE, Боловсрол тв, NEWS.mn сайтыг эзэмшилдээ байлгадаг Бодь группийн үүсгэн байгуулагчийн нэг. Батлан хамгаалахын сайд байхдаа бариулсан барилгаас үүдэн АТГ-д сүүлийн жилүүдэд дуудагдсан. АН-ыг шинэчлэх ёстой гэдгийг хамгийн түрүүнд хэлж ярьж эхэлсэн улс төрч. Бид ийм ардчиллыг хүсээгүй гэж хэлсэн үг хэвлэлээр хамгийн их давалгаалсан. Хавраас эхлэн Г.Батхүү зэрэг гишүүдтэй хамтран МоАН гэж төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажиллаж буй. МоАН бол орчин цагийн МоАХ гэж тэр хэлдэг.

П.ЦАГААН Эрдэм номтой нэгэн. Боловсролтой, соёлтой харьцаатай. Хэлсэн бол хийдэг сайн зан чанартай. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажилласан. Хамгийн сайн ажилласан сайдын нэг гэж түүнийг салбарынхан нь үнэлдэг. Гуйваж дайваад байдаггүй. Үхэхээс бусдыг үзсэн, гэгээрсэн нэгэн ч гэж үнэлэх нь бий. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар тасралтгүй 8 дахь жилдээ ажиллаж буй. Бизнесийн хувьд, Эрдмэн зэс боловсруулах үйлдвэртэй зэрэгцүүлэн ижил төстэй үйл ажиллагаатай Ачит ихт хувийн үйлдвэрийг эзэмшдэг гэдэг.

Д.ЭРДЭНЭБАТ АН-ын генсекээр 4 жил ажилласан. Намаа 2012 оны сонгуульд ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж түүнийг дүгнэдэг. АН-ыг эрх баригч болсны дараа Аж Үйлдвэрийн сайдаар ажилласан. Одоо бол намын даргын үүрэг гүйцэтгэгч. Хэлсэн, зорьсондоо тууштай зүтгэдэг сайн зан чанартай. Шулуун, шударга зантай. Хүнтэй ажиллах арга барил сайтай нэгэн. АН-ын төлөө амь амьдралаа зориулахад бэлэн. Ардчилсан намын шалгарсан зүтгэлтэн. Багануураас гаралтай. Ноёд группийг эзэмшдэг. Түүний мэдэлд Залуучууд зочид буудал байдаг гэдэг. МҮАН-ын угшилтай.

Э.БАТ-ҮҮЛ Ардчилсан намын хууччуулын нэг, партизан. Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж чадаагүйн төлөө нулимсаа унагасан нь телевизийн операторын дуран хараанаас мултраагүй. Түүнийг нь тайвшруулж, сэтгэлийг нь засаж Улсын баатар цолоор Ц.Элбэгдорж шагнасан гэсэн яриа ил далд явдаг. 2012 оны сонгуулиар Нийслэлийн АН-ыг ялалтад хүргэсэн гавьяа Э.Бат-Үүлийнх. Түүн шиг хүчирхэг хотын дарга байгаагүй, хойшид ч гарахгүй гэдэгт би итгэдэг. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайдын өргөөнд цаг авалгүй ордог хотын дарга байсан. Ерөнхий сайдыг өргөөндөө дуудах чадалтай, нөлөөтэй хотын дарга байсан. УИХ-аар нийслэлийн төсөв хэлэлцэж байхад, гадаадад явж байдаг байсан хотын дарга. Энэ бүхэн түүнийг хэн байсныг илтгэнэ. Хүү Чулуудайхаа компанид тендер олгосон гэсэн асуудалд хотын дарга байхдаа орооцолдсон. Хэвлэлийнхнийг хамгийн олон удаа шүүхэд өгсөн улс төрч. Түүнийг хотод их ажил хийсэн, ялалт байгуулна гэж ярьж таамаглаж байсан ч, эсрэгээрээ болсон. Нийслэлийн Намын даргаа бас өгнө гэсэн. Гэвч, Намын даргын суудлын төлөө тэр өрсөлдөх гэж зэхэж байна. Түүний хүсэл бол 2017 оны ерөнхийлөгчид нэр дэвших.

Цөөн үгээр зурагласан ийм хэдэн улс төрчид намын даргын төлөө өрсөлдөх нь.

 

 

 Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сүрэн:Энэ намыг одоо бол ер нь булчихаар болсон доо 2016-08-24
xaxax:Tsagaan arai bishee 2016-08-24
erka:Mongoliig har edniig har. Hen bayajsan be gedeg asuultand hariultsgaay 2016-08-24
Зочин:Энэ Элбэгдорж одоо болимоор юм.Улс ороноор маань тоглож ханаагүй юм уу.Одоо Монголын маань сайхан залуучуудаар тоголхоно уу.Дөрвөд хятад нь мэдэгдэхгүй юм зай болж үз одоо.Хүн чанар гэж хөлийн чигчий хуруунаас долоон дор.Х.Батту**** гэдэг хүнээр араа даалгаж даалгачихаад эцэст нь яасан билээ.Монголчууд энэ хүнийг сандалаас нь буухаар шалгах нь зүйтэй. 2016-08-24
Палам:АН одоо явахгүй дээ дүнгээ тавиулсан эх оронг сүйрүүлсэн эзэнгүй болгосон эдийн засгийг унагаж өөрсдөө улсаасаа баян болсон болоо баяртай гэе 2016-08-24
454:Цагаан хавьгүй дээр. Бат-үүл дарачийн ерөнхийлөгч 2016-08-24
зочин:Одоо энэ хөгшин ****уудаасаа зоригтой салаа 2016-08-24
dddd:gantumur bol ****r ch bishee 2016-08-24
Иргэн:АН гэдэг нам одоо улс төрийн тавцангаас буусан дээрдээ 2016-08-24
Чук:Фракцгvй нам болж чадах юм уу. фракцгvй болох ганц арга бол Vндсэн хуульд еерчлелт оруулж Еренхийлегчийн засаглалтай улс болох явдал vлджээ.Ман нам зевшеерех vv. 2016-08-24
ХЕРО:ХӨДӨӨНИЙХӨН ЛАВ ГОЛДОО ОРТОЛ ЭНЭ НАМД ГОМДСОН БНА ЛЭЭ ШҮҮ 2016-08-25
buyanaa.:.TSAGAAN GEDEG ENE KHUN NI ....ardchilsan nam dotrokhI, bolobsoroltoi, angil oros kheltei, teriin bolon uls teriin ajliin asar ikh turshlgatai negen dee. ENE KHUN NAMAIG TANIKHGUI, BI KHARIN ENE KHUNIIG KHIISEN AJIL TERLEER NI MEDEKH YUUM. ZEV KHUNEE SONGOJ CHADVAL NAM NI EERCHLEGDEJ MAGAD. ARDCHLAL GEDGIIG DURAARAA DURGIKH METEER oilgpj shuudanid khiisen ever met olon jil khoorondoo turkhiltsaj etsciin ur dungee eersdee amsav. MONGOL ULSIIN TELEE GEVEL khuviinkhaa AMBITSIIG khoish taviad negen tsul bolj ajil**** AMJILTAND KHUREKH BOLUU.... 2016-08-25
Zochin:Tsagaan kogshdonooo hol bai.zaluuchuudiig garga.MAN -g har hichneen ****n zalusa demjeed. Mundag shu.Eronhiilegch odoo blnoo uls orniig iim bolgohod chamgui hubi nemer oruulsaan 2016-08-25
тавь хүртлээ энэ намыг дагалаа:Одоо тэтгэвэр ч үгүй, ажил ч үгүй болжинөө. Яаж амь зуунаа. Бодоход ч аймаар байнаа 2016-08-25
зочин:Ийм юмнуудаас одоо юу гарах юм бэ Евее эмээ нараасаа с****гуй бол АН нэмэргуйээ.Эд нараас еер хун АН байхгуй юмуу хаашаа юм бэ.Шинэчлэгдэх л хэрэгтэй залуучудаа гарга 2016-08-25
Ariuguun:Bat-uul , Bold hoer deer sanal huraayaa 2016-08-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?