ТАЙЛАНД РУУ ЗОРЧИХДОО СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

2016-08-25  

Энэ сарын 23-нд Тайландын өмнөд хэсэгт орших Паттани мужид хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан. Мөн наймдугаар сарын 12-нд Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран зэрэг дөрвөн мужид 11 удаа дараалан дэлбэрэлт болж, дөрвөн хүний амь үрэгдэж, 36 хүн бэртэж гэмтсэн билээ. Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Тайландын өмнөд хэсгийн зарим мужид онц байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгаад байгаа юм. Дэлбэрэлт болсон мужуудад гадаад, дотоодын жуулчид олноор зорчдог тул манай улсын иргэд Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?