“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙГ ТОМИЛЖЭЭ

2016-08-25  

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа. 

Гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Сангийн яамны Төрийн орлогын хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалтнууд томилогджээ.

Харин хараат бус гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулнагэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?