ХУДАЛДААЧИН БОЛОН БИЕЭ ҮНЭЛЭГЧ ЭМЭГТЭЙН НҮДЭЭР РИОГ ШИНЖВЭЛ

2016-08-26  

Архи дарс хамгийн их уудаг нь англи болон оросууд. Биеэ үнэлэгчдийг италичууд болон оросууд хамгийн ихээр авсан.

Өмнөтгөл : Розита, Клаудиа. Энэ хоёр эмэгтэй хоёулаа Рио хотын оршин суугчид. Хоёулаа наймаачин. Нэг нь нутгийн архи зардаг бол нөгөө нь хайр дурлалын худалдаачин. Эх орончид. Их спортоос хол хөндий ч, олимпийн өдрүүдэд нутагтаа зочилсон зочдыг ажигласан. Үйлчилсэн. Хэвлэлд дурдагдсанаар, гэмт хэрэггүй өнжсөн өдөр байгаагүй гэнэ. Португалийн боловсролын сайдад хутга тулгасан, Оросын усан спортын тамирчин Коротышкин, Бельгийн жудочин Диркаг олимпийн эхний өдөр дээрэмдсэн. Ингээд бодохлоор тийм ч найрсаг зочломтгой байгаагүй бололтой. Тамирчдын эргэн тойрны мэдээлэл ч мөн эерэг байсангүй. Намибиа болон Мароккийн тамирчдыг хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан тул баривчилж, Голландын уран гимнастикчинг хар тамхины асуудлаар олимпоос хөөсөн. Тамирчны өмнөөс шээсээ шинжилгээнд өгсөн Кенийн иргэнийг ч мөн илрүүлэн зайлуулсан байна. Тамирчны хотхоны хоолны газраас, металл хийцийн бүх халбага сэрээг мөн хулгайлсан тохиолдол олимпийн сүүлчийн өдөр бүртгэгджээ. Зочид уу, эсвэл эзэд нь, өөрсдөө юу? гэдгийг хараахан тогтоогоогүй байна.

НУТГИЙН АРХИНЫ ХУДАЛДААЧИН РОЗИТА : -Дэлхийн өнцөг булан бүрээс зочин ирээд хот маань үзэмжтэй сайхан харагдаж байна. Миний кашаси буюу нутгийн архи сайн борлолоо. Оросууд давамгайлсан, тэд хамгийн ихээр худалдан авсан. Тэднийг аялгаар нь танихад хялбар. Зочдын ихэнх нь, дээрэмчидтэй учрахаас болгоомжилж байсан. Бид бол уулын орой дээр амьдардаг. Энд бол дээрэмчин байхгүй. Харин уулын бэлд тэдэнтэй нүүр тулж болно. Бэл рүү явахдаа тулбал, биедээ байгаа үнэт зүйлсээ орхиод, багахан мөнгөтэй явбал зохино.

Хэдийгээр цагдаа нар 24 цаг эргүүлд гарсан ч, юмыг чинь булаагаад зугтах бяцхан хүүхдүүдийг гүйцэхгүй. Такси хөлслөнө гэдэг бол асуудал. Тэд бол луйварчид.

Албан ёсны л такси хөлслөх хэрэгтэй. Уснаас болгоомжлох хэрэгтэй. Риод зун биш, өвөл болж байгааг санах нь зөв. Энэ цаг үед усанд орох нь осолтой. Нутгийн иргэд энэ цаг үед хэзээ ч усанд ордоггүй. Хэдийгээр хот маань найрсаг харагдаж байгаа ч, манай Копакабанед өдөр бүр гэмт хэрэг гарч байдаг. Гаднаас ирсэн алдартай хүмүүсийг дээрэмдэж байгаа нь бүр аймшиг төрүүлж байна. 

Өгөх зөвлөгөө бол : Дээрэмчинтэй, ялангуяа зэвсэглэсэн дээрэмчинтэй таарсан бол юу байгаагаа өгөөд, амиа аваад гарсан нь дээр. Бельгийн жудочин бол нөхцөл байдлыг зөв дүгнэсэн. Тэр эсэргүүцэх гэж үзсэнээ больсон. Тэр гудамжинд биш, татами дээрээ хүч, ухаанаа уралдуулах ёстой. Тэр зодуулсан. Гэхдээ нөхцөл байдлыг зөвөөр дүгнээд, эсэргүүцлээ зогсоосон. 

ХАЙР СЭТГЭЛИЙН ХУДАЛДААЧИН КЛАУДИА : Риод сайхан байлаа. Өдөр, шөнөгүй л ажиллалаа. Би үнэ цэнээ огт буулгаагүй. Зарим хүний хувьд бүр өсгөж байсан. Надад өөрийн гэсэн зарчим бий. Бразилийн үндэсний баяр болох Карнавал болон олимпийн тоглолтын үеэр ямар ч үнэ хаясан зарим хүнтэй унтахгүй байх. Энэ бол их гүрний дээрэнгүй үзэл биш. Би өөрийнхөө эрхэлж буй ажлаа урлаг гэж үздэг. Чи бүх бие сэтгэлээ зориулж буй учир, мөнгө төлбөр авахаас гадна, сэтгэлийн ханамж авах ёстой.

Зарим улс үндэстний эрчүүдийн сексийн хандлагыг би тэвчдэггүй. Эмэгтэй хүнийг доош нь хийдэг, ариун цэврээ сахидаггүй бохир эрчүүдэд би дургүй. Ямар улс үндэстэний эрчүүдэд би үйлчилдэггүй гэдгээ би хэлэхгүй. Гэхдээ энэ улсын тоонд оросууд ордоггүй гэж Оросын сэтгүүлчид тэр хариулсан байна. Оросууд хайр дурлалд сайн хань нөхөр. Харин хэтрүүлээд, согтоод уначихгүй л бол. Ярилцахад нээлттэй, чин сэтгэлээсээ. Харамсалтай нь, дийлэнх нь англи хэл мэдэхгүй. Ярианых нь өнгийг анзаарахад, тэд үнэн сэтгэлээсээ ярьдаг. Зарим нэгэн хүйтэн хүмүүс ирдэг. Эмчийн үзлэгт орохоор ирж байгаа юм шиг, тэд харагддаг. Тийм хүмүүст, би үнээ өсгөдөг. Тэр зөвшөөрвөл, би түүний мөнгөнд нь л үйлчилдэг. Ийм хүмүүс голдуу баруун европоос гаралтай байдаг. Тэд нар буудлынхаа үйлчлэгч нар луу дайрсан байдаг. Би үүнд гайхахгүй байна. Яагаад гэвэл, бие хаа сайтай, царайлаг охидуудыг сонгож авсан.

Тэд үзэсгэлэнтэй. Биеэ үнэлэгч нар тэдгээр хүйтэн хүмүүсийг тоохгүй учир тэд нар үйлчлэгч нар луу дайрцгаасан. Биеэ үнэлэгч нарыг бүх хүн эдэлнэ гэж боддог. Яагаад гэвэл бид найрсаг, дотно ханддаг. Тэгвэл бас тийм биш. Бид ч бас сонгодог, сонголтоо хийдэг. Саяхан, бидний мэргэжил нэгт бүсгүйг, нэгэн хятад иргэн эзэмдэх гэж оролдсон. Тэр мөнгө чулуудаад, өөртөө үйлчлэхийг шаардсан. Боол мэт үзсэн учир, тэр хятад иргэний хамрыг нь тэр эмэгтэй цөм цохин хөөж гаргасан. Янхан гэдэг бол мэргэжил.

Ажиглаж байхад, Риод анх удаа хөл тавьсан гадаадын зочид бүгд л айдастай байсан. Биднээс хүртэл болгоомжилж байх нь анзаарагдсан. Биеэ үнэлэгчдийг хамгийн их авсан эрчүүд бол итали, америк, куба, герман болон оросууд байлаа. Англичууд болон Оросууд согтуу хөлчүүгээр их зугаалж байсан. Гайхалтай нь зарим лалын шашинтай орны иргэд ч их согтуурхаж байв. Хамгийн хөгжилтэй ард түмэн бол иранчууд. Бразилчууд самбо бүжиглэж байхад тэд бас л бүжиглэж байх жишээтэй. Тэдний нэг нь надад дурласан гэсэн. Бүр эхнэрээ болгоно гэж хэлсэн. Түүний үгэнд үнэмшихгүй. Гэхдээ л надад сайхан сонсогдсон. Ингэж Бразилийн түм түжигнэж, бум бужигнасан Рио хотын оршин суугчид, олимпийн амьдралыг дүгнэлээ. Энэ тухайгаа блог дээрээ тэд бичсэнийг буулгалаа. 

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?