НОМЫН ХҮРДИЙГ ЭРГҮҮЛЭХҮЙ

2016-08-28  

Эртний сударт Бурхан Энэтхэгийн Варанаси хотын ойролцоох Сарнатын ойд анхны таван шавьдаа сургаал номоо анхлан айлдаж номын хүрд эргүүлсэн гэж гардаг. Энэ түүхийг сонссон хүмүүс, эртний түүх соёлоо мартсан зарим хүмүүс “Номын хүрд эргүүлсэн” гэхээр алтан ч юмуу, мөнгөн ч юмуу материалаар хийсэн асар том хүрдийг эргүүлээд байсан юм шиг ойлгож дүрслэн бодох нь бий.

Харин энэ номын хүрдийг эргүүлсэн гэдэг нь шал өөр ойлголт билээ. Бурхан сургаал номоо дэлгэрүүлэхээс өмнө ертөнцийн хүмүүс цаг үргэлжид сэтгэлдээ уур хилэн хүсэл шунал зэрэг хир буртигийг үүсгэн түүнийхээ улмаас болж зовж шаналж амьдардаг. Тэд энэ байдлаас гарах бодит арга мэдэхгүй тул үргэлж сэтгэлдээ зовлонгийн хүрдийг эргэлдүүлэн өөрийн хийсэн сайн муу үйлийн улмаас зовж шаналан амьдардаг. Энэнээс гарах сэтгэлдээ уур хилэн хүсэл шуналыг бүү үүсгэ хэмээх хоосон онол сургаал байвч сэтгэлээ эрхэндээ хурааж сураагүй хүмүүс хир буртигийг үүсгэсээр байх ба түүнээс бодит гарах аргыг хорвоод заларсан Бурхад л зааж өгдөг билээ. Бурханы заасан Анапана, Випашяна бясалгалын ачаар сэтгэлдээ зовлонгийн хүрдийг эргүүлэх биш харин зовлонг устгаж амар амгаланг хөгжүүлэх аргыг сурч мэдсэнээр хүмүүс зовлонгоос гэтэлж үнэн амгалан амьдарч эхэлдэг. Ийнхүү тэдний сэтгэлд зовлонгийн хүрд эргэхээ больж жаргалтай амьдрах номын ёсны хүрд эргэж эхлэхийг ийн өгүүлдэг билээ. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?