БУРХАНЫ ӨДРИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

2016-08-29  

Бурхан шавь нартаа өдөрт хоёр удаа ном сургаал айлддаг байсан нь судраас тодорхой харагдана. Эхнийх нь өглөө буяны идээнд бадарлан явж идээ будааг үдийн 12 цагаас өмнө хүртсэн хуврагууд номын өргөөнд цуглан байх үер Бурхан заларч хуврагууд хийгээд тэр үед хүрэлцэн ирсэн эгэл хар хүмүүст сургаал айлдаад бясалгалдаа шамдахыг уриалаад дараа нь анхилаг түгдэмдээ залран түр амраад төлөвлөсний дагуу үдээс хойш цаг нь болсон буянт хүмүүн тэнгэрүүдтэй уулзаж ном айлдахаар аялан явдаг байлаа. Орой 7 цагийн үед хуврагууд болон хотын иргэд номын өргөөнд цуглахад Бурхан залран ирж номын айлдвар айлдаад 9 цагийн үед дуусах үед хуврагууд шөнийн бясалгалын байрандаа одож эгэл иргэд хотруу гэрлүүгээ оддог байв. Ийнхүү шөнийн цаг эхлэх үед шөнийн эхний хагаст тэнгэр эсэрва нар хүрэлцэн ирж Бурханаас ном сургаал сонсоно. Үүний дараа шөнийн дунд хагасд Бурхан хажуулдан хэвтэж лагшин биеэ амраадаг байлаа. Гэгээрсэн хүний хувьд сэтгэл оюун үргэлжийн билгүүнт шатанд байдаг тул сэтгэл ядарна гэж үгүй, харин хаан аав хатан ээжээс заяасан энэ материаллаг бие цогцос ядардаг тул бидэн мэт хурхиран унталгүй хажуулдан хэвтэж сэргэг байдлаар биеэ амраадаг аж. Тэгээд шөнийн сүүлийн хагаст үүрээр босож алхалан биеийн чилээг гаргаад дараа нь завилан сууж самадид орж эхэлж буй өдөр цаг нь болсон тэнгэр хүмүүн хэн байгааг эрэлхийлэн билгүүнийхээ тороор бүхэл ертөнцийг тольдон сууж тухайн хүн тэнгэр хаана байгааг олж тогтоон хэрхэн уулзах ямар сургаал айлдахыг төлөвлөдөг байлаа.Ийнхүү тунгаан тольдож олоод тухайн хүн тэнгэр хол байвал ид шидийн хүчээр мөн ойр байвал шадар туслах Анандыг дагуулан залардаг байжээ. Үүнээс үзэхэд Бурхан амьдралынхаа 45 жилийн хугацаанд шөнийн дунд хагасыг л өөрийн биеэ амраахад зориулж бусад цаг хором бүрийг бусдыг номын замд оруулж гэгээрэл ариусалд хөтлөхөд зориулж байжээ.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?