МОНГОЛЧУУД "ГОНШИГНОХООС" ЦААШГҮЙ БОЛЧИХОО ЮУ ДАА...

2016-08-31  

Монголчууд ярихаас, хоосон "гоншинохоос" цаашгүй болжээ, үнэндээ. Хэн ч, юуг ч тоож, авч хэлэлцэхээ больсон цаг үед бид амьдарч байна. Юуг ч ярьсан, сэдвийг нь өөр тийш хазайлгаж, гуйвуулж дүйвүүлэхдээ гаршсан гэж хэлж болно, энэ улс төрчдийг. Улс орны эдийн засаг сүйрлийн ирмэг дээр ирлээ л гэнэ. Хэн нэгэн эрх мэдэлтэн аваачсан л байж таараа. Тэгэхийн тулд хэн нэгэн ямар нэгэн шийдвэр гаргасан л байж таарна.

Ж.Энхбаяр гишүүн, -Улсын сан хөмрөг барагдсан. Монгол банкин дахь валютын нөөц дууссан гэж мэдэгдэв. Мэдээж хэн хэлж байгаа нь чухал биш, юу хэлж байгаа нь чухал гэдэг нь ойлгомжтой. Энэ мэдэгдлийг яах гэж хийв ээ? гэж асуух л үлдлээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монгол банкны дарга асан Н.Золжаргалтай тооцоо хийх гэж энийг хэлэв үү ? Эс бөгөөс, энэ бүхнийг хийхэд, энэ нөхцөлд хүргэсэн АН олонхи болсон УИХ-ын алдаатай шийдвэр гэх гэв үү?

Ямар ч гэсэн улс орны эдийн засаг сүйрч буй мэдээллийг баталгаажууллаа. Хариуд нь АН-ын С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар "гоншигнохгүй" ажлаа хий гэж сургамжиллаа. Та нараас бид нар юу авлаа, тэгвэл ? гэж асуугаад, гол асуултаас зайллаа.

Дөрвөн жилийн дараа дахиад л ингээд асууж, бие биеэн лүүгээ булхайгаа чихээд сууж байх бий дээ, гэх болгоомжлол төрлөө. Улс орныг хоёрхон нам 25 жил удирдахдаа энэ байдалд хүргэлээ. МАХН-ч үүний гадна үлдэхгүй. Тэд ч бас хамаатай. Монголын ард түмэн бол буруугүй. Буруу, улс орноо гэх сэтгэлгүй эрх мэдэлтнүүд л ийм байдалд хүргэлээ. Үүнийг засах, залруулах ёстой хүмүүс нь, эд нар өөрсдөө л байх ёстой. Харин ард түмэн хяналтаа сайжруулж, шахалтаа нэмэх цаг болжээ.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зулаа:МАН-АН гэсэн ****уудыг улстөрөөс зайлуулж эх орноо гэсэн сэтгэлтэй шинэлэг залуусыг гаргах юмсан. :-( 2016-08-31
ts .altagerel:tiimee ene bol ynen. hariyts**** tootsoh heregtei.shiitgel bol gants. doloon eyer ni ystga. 2016-09-01
Тооцоо бодох цаг нь болсон:.......;.. 2016-09-01
хотын иргэн:Марксын философи үзэлд нийгмийн ахуй ямар байгаагаас хамаарч нийгмийн ухамсар тодорхойлогдох ажээ. Нийгмийн ахуй буюу орчин нь хөгжин дэвших тусам нийгмийн ухамсар даган хөгжиж байдаг хэмээн тодорхойлдог. Өөрөөр хэлбэл хүн хэдий чинээ хөгжингүй нийгэмд орших тусам түүнийгээ даган хүний ухамсар, оюун санаа дээшлэн хөгждөг байна Бидний ахуй ямар байгаа билээ ахуйгаа өөд нь татаачээ 2016-09-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?