Америкт өөрийн гэсэн байр сууцтай хүмүүс. Ялагдахаараа АНУ-д биеэ нөөж, нам нь ялахаар бялуугаа хүртэхээр ирдэг гэж тэднийг нэрлэдэг. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, сайд С.Баярцогт нутагтаа очиж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх бол ерөнхий сайд асан Ч. Сайханбилэг үр хүүхдийнхээ сургууль соёлын асуудлаар нутгаа зорьсон гэх мэдээлэл байна. Тэд шансгүй гэж мэдрээд, намын даргад ч "үзэлцэлгүй" Монгол улсыг орхин оджээ.
Монголыг өрөнд оруулсан гэх тэд нар Монголын хахир хүйтэн өвлийг халуун дулаан АНУ-даа, тансаг байшиндаа өнгөрөөхөөр шийджээ. Тэдний тухай юу ч бичээд, хэлээд нэмэргүй. Сонгууль дөхөхөөр, бялууны үнэрээр Монголдоо ирж, нуусан хайраа илчилдэг ээлжит жүжгээ тавина. Энэ жүжгийг олон удаа үзлээ. Дахиад хууртахгүй юмсан даа.
Ц.ХИШГЭЭ