ГУРАВХАН САЯ МОНГОЛЧУУДЫГ ЯАЖ ИНГЭЖ ЯДУУ АМЬДРУУЛЖ ЧАДАЖ БАЙНА АА?!!

2016-08-31  

Гайхаж, гаднын хэвлэлд ингэж бичиж байна. Газрын хөрсөн дороо баян, өргөн уудам газар нутагтай, тал дүүрэн бэлчих мал сүрэгтэй, гуравхан сая хүн амтай. Ийм улсыг хөгжүүлэн цэцэглүүлэх, ард иргэдийг нь хангалуун сайхан амьдруулна гэдэг бол санааных гэж дуу алдана.

Харин ядуу амьдруулна гэдэг бол биелүүлэхэд хамгийн хүнд хэцүү даалгавар гэж дэлхийн топ менежерүүд шогширч байна. Гурван сая хүн ам гэдэг бол томоохон компанийн ажилтдын тоо юм. Ийм цөөхөн хүн амтай, ийм баян улс орныг хэн удирдахаараа ийм нөхцөлд хүргэв ээ? гэдгийг асууж байна.

Монголд зөв засаглал байхгүй болжээ гэдгийг энэ үг, өгүүлбэрүүд илэрхийлж байна. Зөв сэтгэлтэй удирдагч ч үгүйлэгдэж байна. Хэдхэн хүн, цөөн гэр бүл, гаднын гар хөл бологчид, улс орноо гэх сэтгэлгүй хүмүүсийн балаг улс орныг хөлдөө чирлээ. Гаднын мэргэжилтний үгийг ингэж л унших үлдлээ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
sanal:gaihaad baih yu baihav dee. Naad arisandaa bagtahaa bolison gahai shig heden darga naraa l harchih 2016-09-01
Зочин:Арай дэндүү байгаа юм даа манай төр засгийг барьж байгаа нөхдүүд Хэтэрхий их шуналтай яасанч ханадаггүй шуналав дээ 2016-09-01
zzzz:Цаддаггүй өлөн гудамжны гуйлгачингууд толгой дээрээ залсны үр дүн, хохинээээ,үхэр Монголлчууд. 2016-09-01
хотын тргэн:Нийгмийн ахуй биднийг сүйрүүлж байна нийгмийн ахуй биднийг аврана 2016-09-01
Zochin:Yamar negen bodlogo yavagdaad baidag baihoo yaduu l bailgaj baihgui bol bolohgui neg yum baigaa hogiin ****nuudiig chinges bish yumaa gehed tenger nirgeesei kk 2016-09-01
Zochin.: Mongol yaduu baih uchirgyi humuus shuu dee Hamgiin bayan orni irged Ene muu amlaad baigaa uls odoo bolitsgoo Mongoliin ard irgediin oyun tarhiig bagtslan baij neetsee ashiglaj chadahgyi bol bolitsgoo 2016-09-02
G:Manaihan tegj bgaad aimar taivan uls aa oor ornii irged bsan bol bosood hubisal hiizen ogohgui bn ingehgui bn gd l sj bdag 2016-09-02
зочин:Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид ту**** байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажил****аг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм. 2016-09-02
зочин:Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамга****, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн. 2016-09-02
зочин:Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна. 2016-09-02
зочин:Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажил****а юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту****а худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаард****тай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажил****а нэг мөр цэгцлэгдэнэ. 2016-09-02
H:YAJ CH BODSON ENE ARD TUMNII GEHEESEE UHAAN MUUTAI TURIIN SAID NARIIN UIL!!! 2016-09-02
Zochin:2000aas 2012 on xurtel MANam, Enxbayr gedeg xun udirdaj bxad Mongol uls ue ****ttaigaar xugjij , xumuus ni bugd ****xuu ajiltai , orlogotoi, bux zuilee lizingeer avax bolomjtoi gex met bolj butej bailaaaaa. 2012s 2016 onii xoorond ANam elbegdorj gedeg xun Mongol ulsiig mini 4xun jiliin dotor mash ix xetsuu bdald oruullaa daa. 2016-09-03
ухаарал:Lion King гэдэг киног узээгуй хун бодвол байхгуй байлгуй дээ. Тэр кинонд ямар удирдагчтай байхаас шалтгаалж улс орон ямар байхыг сайн узуулдэг биз дээ. 2016-09-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?