ХӨВСГӨЛ ДАЛАЙД 5 ХҮН ОСОЛДОЖ АМИА АЛДЛАА

2016-08-31  

Өчигдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Байгаль” жуулчны баазын ойролцоо, далайд 5 хүн завьтайгаа осолдсон харамсалтай хэрэг гарчээ.

Осолдсон иргэдийн гурав нь 6-14 насны хүүхдүүд байсан байна. Одоогоор гурван хүүхдийн цогцсыг мөн 27 настай эрэгтэйн цогцсыг гаргасан, нэг иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэд бүгдээрээ нутгийн иргэд байсан бөгөөд чухам ямар шалтгаанаар хаашаа явж байгаад осолдсон тодорхойгүй байгаа юм. Хөвсгөл далай дээр моторт завь ажиллуулж байгаа иргэд, байгууллагуудад тавих хяналт шалгалтыг чангатгах, иргэдэд үйлчлүүлэхдээ завины бүрэн бүтэн байдал, завь жолоодож байгаа иргэний ур чадварт итгэлтэй байж амь насаа даатгахгүй бол энэ мэт эмгэнэлтэй явдал гарсаар байна. Хэн нэгний хариуцлагагүй, хэнэггүй байдлаас болж хичээлийн шинэ жилийн босгон дээр гурван хүүхэд ангидаа хэзээ ч ирж чадахааргүй боллоо.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?