МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО БАГААРАА ОГЦОРЧ МАГАДГҮЙ

2016-09-01  

Тамирчид нь амжилт үзүүлээгүй тул багш дасгалжуулагчид, МЧБХ-ны Удирдах Зөвлөл багаараа огцорч магадгүй болжээ. Тэд хариуцлагыг бүгдээрээ хүлээх нь зөв гэсэн байр суурь үүсжээ. МЧБХ-ны эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, дасгалжуулагч З.Дүвчин, Сүхбаатар, Батням нар хариуцлагаа хүлээж сайн дураараа ажлаа өгөх хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн байна.

Тэднийг өргөдлийг холбооны удирдах зөвлөл удахгүй эцэслэн шийдвэрлэх нь. Дээр нь Д.Дагвадорж их аваргын, шүүгчийг худалдан авч байж медаль авдаг. Тамирчны барилдаан, багш, дасгалжуулагчийн оролцоо бага гэсэн видео бичлэг цацагдсан нь, МЧБХ-ны тэмцлийг дээд цэгт нь хүртэл хурцатгалаа.

Тиймээс ч их аварга Д.Дагвадорж уучлал гуйж, тус холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгнө гэж өөрийн твиттерээр жиргэсэн. Тун удахгүй МЧБХ шинэ удирдлагатай болох нь тодорхой болж эхэллээ. Харин 2020 оны олимп Японы Токио хотод болох тул Д.Дагвадорж үүрэгт ажлаа өгөх нь туйлын хохиролтой гэж чөлөөт бөхөд хайртай хүмүүс харамсаж буйгаа илэрхийлж байгаа аж.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?