С.ЖАВХЛАНГИЙН СУРТАЛЧИЛГАА Ц.ЭЛБЭГДОРЖИЙНХИЙГ ХОЛ ДАВЖЭЭ

2016-09-02  

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч наймдах буюу, сүүлчийнхээ хичээлийг заалаа. Түүний энэ удаагийн хичээлийн сэдэв нь үндсэндээ, АСЕМ байлаа. Түүнийг нь "Монголын нэр ертөнцийн чихнээ" хэмээн нэрлэснээс нь анзаарч болно. Өөрөө автор нь учир, түүнийгээ дөвийлгэлээ гэж хэлэх нэгэн ч таарна. Наймдах удаагийнх, сүүлчийнх нь болоод ч тэр үү, нэг л явж өгсөнгүй гэж ажиглагчид дүгнэжээ. Хичээл нь улиг болоо юу, багшийнх нь заах арга барил нь хуучраа юу? Сонирхол татах нь нэгэнт багасчээ. Телевизээр л шууд явснаас биш, олон нийтэд олигтой тархаагүй байна. Ерөнхий сайд, Боловсролын сайд нар ёс болгон сургуулийн нээлтэд оролцож, ёстой л албан үүргээ гүйцэтгэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан цоо шинэ зүйл сэдэж чаджээ. Тэр сэтгэлээ шингээсэн байна. Анхны цалин болох 1,500,000 төгрөгийг эрдмийн босго алхаж буй Монголын охид, хөвгүүдэд зориуллаа. Тэр цалингаараа дээл захиалан оёулж, түүнийгээ өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн 85-р сургуулийн 1-р ангийн охид, хөвгүүдэд бэлэглэлээ.

Анхны цалингаараа нэг ангийн охид хөвгүүдэд формын дээл бэлэглэсэн нь ерөнхийлөгчийн сурталчилгааг хол давсан байна.

Сошиалд, -Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй гэж нэгэн нэрээ бичээгүй сэтгэгдлээ үлдээжээ. Хөх тэнгэртэйгээ адилхан хөх өнгийн дээлээр гоёсон охид, хөвгүүд бусдаас онцгойрон эрдэм номыг сурахаар ангиа зорилоо.

 

 

  Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
а:ЭБИ эрдэнэтиййг өгчөөчээ ард түмэндээ 2016-09-02
Зочин:Эби Эрдэнэт үйлдвэрээ авъя 2016-09-02
Бааска:Эби арчаагүй гологдмол одоо зайл 2016-09-03
уугий:Эрдэнэтээ авъяаа, ****ийн Элбэгдоржррс. 2016-09-03
шударга байцгаая л даа:холын шуналтай хүнд төрийн жолоо бүү атгуул гэж яг элбэгдоржид таарна ард түмнийхээ амьдралыг шороотой хутгаж явж дараагийн албан тушаалаа бодож их хурлаа унагаж явдаг өчүүхэн бодолтой өчүүхэн амьтан манай улсад гадны хурал болоод маргааш нь манай улсыг мартсан байгаа шүү дээ тэнэг тарвага 2016-09-03
Altantuya:Oswor uyiinhand Mongol huwtsasaa delgeruulj bgaa tanid. Ur Undrakh. Altantuya 2016-09-03
Zochin:Uchuuhen buetei ,uchuuhen bodoltoi, mikro uhaantai ,makro shunaltai erenhiilugch dee 2016-09-03
ЗОЧИН:МАГТАЖ БАЙГААН БОЛ ЗҮГЭЭР Л МАГТААЧ ,НӨГӨӨГ НЬ МУУЛАХ ШАЛТАГ БОЛГОХ ХЭРЭГГҮЙ .САЙХАН ЮМЫГ ЗҮГЭЭР Л САЙХНААР БАЯРЛАЖ ДЭМЖ 2016-09-03
Зочин:Эби Эрдэнэт үйлдвэрээ авъя 2016-09-04
EBI ERDNET UILDEWRE AWi:EBIGES MONGOLO AWARAY 2016-09-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?