СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2016-09-03  

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД ОНЦ ШААРДЛАГАГҮЙ БОЛ СИНГАПУР БОЛОН ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ БУСАД ОРНУУДАД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЪЯ

Сингапур улсад “Зика” вирусийн тархалт эрс нэмэгдэж, өвчлөгсдийн тоо 115-д хүрсэнтэй холбогдуулан хөрш зэргэлдээ улсууд болох Индонез, Малайзад өндөржүүлсэн хяналт тогтоож, олон улсын нисэх буудлуудад гаднаас ирж буй зорчигчдын халууныг шалгах зэрэг арга хэмжээ авч эхлээд байна.

“Зика” вирусийн анхны тохиолдол Малайз улсад 9 -р сарын 1-нд бүртгэгдэж, Индонезийн нэг иргэн мөн өвчилсөн тухай Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн тул манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур болон хөрш зэргэлдээ бусад орнуудад нь зорчихгүй байх, эдгээр улсад зорчих иргэд тухайн улсын холбогдох байгууллагаас гаргасан анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

 

 

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?