Б.НЭМЭХБААТАР ГАВЬЯАТЫН НАЙРНЫ ХҮНДЭТ ЗОЧИН НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ БАЙЛАА

2016-09-03  

Найр наадам хэсээд байдаггүй хүний нэг бол Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди. Багабанди ерөнхийлөгч, гэргий Оюунбилэгийн хамт Б.Нэмэхбаатарыг хүндэтгэн түүний гавьяат барилгачин цолны найранд хүрэлцэн ирсэн байлаа.

АСЕМ гэрт болсон хүндэтгэлийн хүлээн авалтанд тэрбээр сэтгэлийн үгээ хэлсэн. 1996 онд, тухайн үед сөрөг хүчин болсон МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Багабанди орон сууцаа засварлах болсон нь Нэмэхбаатартай учрах, улмаар нөхөрлөх суурийг тавьжээ. Н.Багабанди барилгын хамгийн сайн компани хайж, тэр нь "Заг" компани байж, түүний захирал Б.Нэмэхбаатартай учирсан аж. Гүйцэтгэл сайтай компани, ажил хэрэгч, хүнлэг захирал хоёр Н.Багабандийн сэтгэлд нийцжээ. Ийнхүү тэдний үерхэл 20 жил үргэлжилсэн байна. Зочдыг анзаарвал, Нэмэхбаатарын төрсөн нутаг Говь-Алтай аймгийн макс Ганбаатар тэргүүтэй нутгийн зөвлөл, Жаргалан сумын төлөөлөл, ах дүү, төрөл төрөгсдөөс гадна, Монголын барилгын ассоциацийнхан, найз нөхөд, бизнесийн хүрээллийнхэн түүний баярыг хуваалцахаар олноороо ирсэн байлаа.

Түүнд баяр хүргэсэн хүн бүрийн амнаас "Нэмэхбаатар бол хийморьтой, золбоотой, хүнлэг" гэсэн үг унаж байлаа. -Хүн мөнгөтэй, эрх мэдэл, албан тушаалтай байж болно. Энэ бүхний дээр нь ёс зүй байх ёстой шүү. Миний нөхөр Б.Нэмэхээ бол ингэж сургадаг, баримталдаг зарчим нь энэ. Энэ зарчим нь бидний үерхлийг улам утга учиртай болгодог гэж Барилгын Ассоциацийн дэд тэргүүн, Цаст компанийн захирал Баярсайхан хэлсэн үгэндээ тодотголоо. Түүний найр хийморь даллаж байлаа гэж ангийн найз Увсын Бундаа хэлэв. Макс группийн ерөнхийлөгч, Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ганбаатар хурдан азарганыхаа үр төлөөс Б.Нэмэхбаатарыг өөрөө нүдэлж аваарай гэж гавьяат цолыг нь хурдан удмын адуугаар мялаалаа.

Б.Нэмэхбаатарын хамгийн ойрын нөхдүүд болох "Шар шувуу" клубынхан "Талын чимээ" нэртэй найман шарга адууны уран зургийг бэлэглэлээ.

Б.Нэмэхбаатар хэлэхдээ, "Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн" гэж барилгачдаа маш товч бөгөөд тодорхой тодорхойлсон. Тэгвэл ийм нэгэн бүгдийг бүтээгч Баяртогтохын Нэмэхбаатарын гавьяат барилгачин цолны хүндэтгэл өргөн дэлгэр болов.

Петровис-ийн Оюунгэрэл, Хас-ын Ганхуяг, Гаалийн Баатар, Ажнайн Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Баттөмөр, зөвлөх архитектор Цогтоо, 2016 оны барилгын салбарын оны аварга ЧМ компанийн захирал Чинбат, Эко компанийн захирал Нямдаваа, Control.mn мэдээллийн сайтын захирал Ц.Энхбат нарын олны танил хүмүүс найзынхаа баярыг хуваалцахаар байраа эзэлсэн байлаа. Б.Нэмэхбаатар бол олонтой хүн юм. Олон ч газар харьяалалтай юм. Барилгын салбарын "Заг" компани бол түүний нэрийн хуудас. Техник Технологийн Их сургуулийг тэр эзэмшдэг. Боловсролд хөрөнгө оруулагч. "Ард" даатгал ХХК-ийн хувь эзэмшигч гээд цааш нь үргэлжлүүлж болох. Гэхдээ түүний хамгийн идэвхтэй ажиллаж, цаг заваа зарцуулдаг ТББ бол Монголын Барилгын Ассоциац юм. Тэр нэгдэж, нийлж ажиллах ёстой гэдэг дээр бусадтайгаа санал нийлдэг. Ажил хийх гэдэг бол Нэмэхбаатарын хувьд аз жаргал. Шинийг сэдэх гэдэг бол түүний дадал. Ийм нэгэн хүн Монголын гавьяатын бүлийг нэмлээ.

-Хийсэн юмтай, хэлэх үгтэй гавьяатдаа гэж "Шар шувуу" клубын ерөнхийлөгч Д.Цэдэн-Иш тодотголоо. Бид 1980-аад онд учирсан гэвэл, Нэмэхбаатар, -Бидний учрал сонин. Цэдэн-Иш бол намайг шалгах гэж ирсэн. Тэр Ардын Хянан Шалгах Хороонд ажиллаж байхдаа манай трестэд шалгалтаар ирсэн. Дутагдал илрүүлж, намайг 3 сарын цалингаар торгуулж байсан хүн дээ, гэж найр дээр инээд хөөр бэлэглэлээ. Үерхэл болгон өөрийн гэх хуучтай. Хүндэтгэлийн найр ийнхүү хууч хөөрөөр бялхаж байлаа. Найр сайхан боллоо. Дээр нь дурдахад, АСЕМ ГЭР гэдэг найр наадам хийх сайхан газартай болжээ, бас.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Amaraa:ene ger ni neeree tasarkhai yumaa end arga khemjee khiivel yer ni yamar une khanshtai baidag yum bol? 2016-09-04
ммм:хэ хэ Энэ мэдээг бичсэн хүн өөрийгөө олны танил гээд оруулчиж ээ бас 2016-10-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?