ИРГЭД ДЭНДҮҮ ЯДУУРЧЭЭ, МОНГОЛЫН ТӨР ГЭЖ БАЙНА УУ, ЦААНА ЧИНЬ

2016-09-05  

Статистикийн төв газар гэж бий. Тэр ямар дүн гаргаж, хааш нь хэрхэн танилцуулж байгааг иргэд гадарлах болжээ. Харин бие даасан нэгэн тандалтыг хөндлөнгийн хараат бус этгээд хийснийг танилцуулъя.

Тэр тандалтын дүнгээс харвал : Монголын иргэдийн 40 хувь нь буюу, 100 хүний 40 нь нэн ядуучуудын эгнээнд шилжсэн байна. Энэ бол аймшигтай, түгшүүртэй тоо. Түүний дараа ядуу гэсэн бүлэглэлд нийгмийн 20 хувь буюу 100 хүний 20 нь багтаж байна. Нийгмийн гол цөм болсон дундаж давхарга дөнгөж 25 хувийг эзлэх болсон гунигтай тоо байна. Харин чинээлэг нь 10 хувь, баячуудын бүлэг 5-хан хувийг эзэлсэн байна.

Нэгэн сургуулийн төгсөлтийн 4 ангийнхныг хамруулсан судалгааны дүнд ийм статистик дүн гарчээ. Энэ бол монголын иргэд дэндүү ядуурч байна гэсэн тоон үзүүлэлт. Уул нь нийгэмд дундчуудын тоо 60 хувь байвал нийгэм эрүүл байдаг гэж эрдэмтэд үздэг бол манайд дөнгөж 25 хувь болжээ. Энэ бол монголын нийгэм эрүүл биш байна гэдгийн баталгаа болох нь. Гэхдээ энэ бол гулсаж мэдэх тоо гэсэн түгшүүр бий. Хаашаа гулсах нь ойлгомжтой. Ядуу бүлэг улам нэмэгдэх нь. Баячуудын тоо, ядуучуудын тоо тэнцүү байх нь зөв харьцаа гэдэг. Гэтэл энэ нь манайд 40 : 5. Дэндүү зөрүүтэй.

Ийм л эрүүл бус нийгэмд монголчууд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, монголчуудыг ингэж л амьдруулж байна. Хөгжлөөрөө, дэлхийд дээгүүр бичигдэх, хүн амаараа монголчуудтай ойрхон 5 сая хүн амтай Дани улс гэхэд л ядуу иргэдгүй улсаар тодорчээ. Тус улсын иргэдийн 75 хувь нь чинээлэг иргэд гэсэн бүлэгт багтдаг байна. Улс хөгжихийн үндэс нь баячууд ихтэй байхдаа биш, чинээлэг давхарга хүчирхэг байхад оршино гэдгийг Даничууд тодотгож байна. Манайд энэ чинээлэг давхарга нь дөнгөж 10 хувьтай байх. Тэгэхээрээ, хэнийгээ түшиж улс орноо хөгжүүлэх билээ? Монголын төр өнгөн дээрээ эдийн засаг, эдийн засаг гэж нэдэр дээрээ улс төр ярьсаар, хийсээр, ард иргэдээ, тэднийхээ амьдралыг хөсөр хаяжээ. Ийм удирдагчдад хэн ямар дүн тавих нь ойлгомжтой. Ухаантай удирдагчид улсынхаа ч, ард иргэдийнхээ л амьдралыг өөд нь татах юм. Ийм жишээг Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг улс орны жишээнээс харж болно.

Харин Монголд ийм удирдагч, тийм төр байна уу? гэж иргэд асууж байна. Хариулах эрх мэдэлтэн байна уу? Байна уу, цаана чинь, тэр ....

 

 

 Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:Монгод төр байхгүй болсооон. Харин дээрмийн бүлэг гарч ирсэн. тэднээс юу ч битгий горьд хамгаалалтанд ор. 2016-09-05
иргэн:Бусад орны түүхээс харахад эдийн засаг нь мөхөж буй улс бүсээ чанг****, арвилан хэмнэлт хийхээс өөр зам байдгүй, эсвэл бусад орноос их хэмжээний зээл авч голоо зогоогоод төлөх чадваргүй болоод зээлдүүлэгч орныхоо колони болдог байна... 2016-09-06
Иргэн:ТЭР ҮНЭЭН. ҮҮНИЙГ 4 ЖИЛ ТӨР БАРЬСАН АН, ТҮҮНИЙ ЗГ-Т АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСЭЭС АСУУ. МОНГОЛ УЛСЫГ ХЭРЭГ ДЭЭРЭЭ ДАМПУУРУУЛЦАН БАЙНА Ш ДЭЭ. 2, 3-ХАН САРЫН ӨМНӨ ЭДИЙН ЗАСАГ ХЯМРААГҮЙ, ЯДУУРАЛ БАЙХГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН ЗИ ДАРГААС АСУУ. ОДОО МАН ХАРИН ЯАЖ БОСГОХОВ ГЭДГИЙГ ДҮГНЭХЭД ДЭНДҮҮ ЭРТ БАЙНА. ТӨР БАЙХГҮЙ НЬ Ч ЮУ ЮМ. ХАРИН ТӨР ШИГ ТӨРТЭЙ БОЛГОХОД ТУСАЛЖ ДЭМЖЬЕ Л ДЭЭ 2016-09-06
Зочин :АН, түүний Засгуудын балаг урт удаан үргэлжлэнэ шүү. Одоо гарц бол хариуцлагын тогтолцоог сэргээж буй болгох. 1. Бүх шатны төрийн байгууллагын ажил, хуулийн хэрэгжилт, санхүүд хөндлөнгийн аудит, санхүүгийн шалгалт оруул, дүнг ард түмэнд мэдээл, идсэн зувчуулсан бүхнийг холбогдох хүмүүсээр төлүүл, төлөхгүй бол шоронд хий. Одоогийн эрх баригчдад ч сануулга болно. 2016-09-07
зочин багий:Байр, газар, хашаагын хөрөнгөтэй гээд судалгаа гаргачихдаг болохоос Энэ судалгаа орлогийн хувьд бараг зөв гарсан бх магадлалтай монголд юмны үнэ ямар билээ 2016-09-07
Зочин :Дэлхийд хамгийн их неец бололцоотой орон ингэж амьдрахаар бид хэнээр удирдуулаад байгаа нь ойлгомжтой бусууАмьдрах ухааныг уландаа гишгэж харийн суйруулэх бодлогыг хулээн авсан тер засгийн харалган бодлогн ур дагавар гэдгийг бугд л ойлгоод байна 2016-09-08
Uurtai bnaa:Vnendee Ali ch erh barij bui namd itgeh arga alga. Ard irgedee doromjilson nobshnuud 2016-09-08
ИРГЭН:ЗӨВ ШҮҮ 2016-09-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?