СЭТГЭЛИЙН ХИРЭЭ УГААЖ СУРЦГААЯ

2016-09-05  

Хүмүүн бид Оюун ухаан хийгээд материаллаг бие цогцсоос тогтсон байдаг билээ. Бидний бие хиртдэгтэй адил сэтгэл оюун ч гэсэн асар хурдтай хиртэж байдаг. Хүн бүр 7 хоногт 2-3 удаа усанд орж биеийнхээ хирийг арилгаж байдаг, гэвч бясалгал хийж үзээгүй хүний хувьд бол сэтгэлийнхээ хирийг одоо болтол огт угааж үзээгүй гэсэн үг. Иймээс асар их сэтгэлийн хир буртаг стресс сэтгэлийг өнгөн хэсэгт хуралдаж ихдээд ирэхээрээ сэтгэлийн гүнд хуримтлагддаг аж.

Өглөөнөөс аваад орой хүртэл бидний сэтгэлдээ үүсгэсэн сайхан муухай юм бүхэн файл болон хадгалагдаж байхаас гадна бид мэдрэхүйн зургаан эрхтэн тус бүрийн хаалгаар мэдээллийг хүлээн авч хадгалдаг аж.  Нүд харсан дүрс өнгөний тухай мэдээллийг, чих сонссон дуу авиа, хамар үнэр гэх мэт мэдээллүүдийг хадгалж ингэснээр хүмүүний сэтгэлийн хир ихдэж яваандаа компьютер вирустдэгтэй адил хүн уур уцаар, стресст дарагдаж байдаг. Харин та Випашнаяа бясалгалд суралцсанаар сэтгэлийн хирийг арилгаж сурах болно. Усанд орохоор бие хөнгөрөөд хичнээн сайхан байдаг билээ. Үүний дээр сэтгэлийнхээ хирийг арилгахыг нэмбэл мэдрэгдэх амар амгаланг зүгээр илэрхийлэхийн аргагүй билээ. 

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?