МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО Б.САРАНТУЯАГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР Ц.ЭЛБЭГДОРЖИД ХАНДЛАА

2016-09-05  

ШЕЗ-ийн гишүүн, гавъяат хуульч Б.Сарантуяаг үүргээ хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаагүй, дорвитой ажил хийгээгүй хэмээн үзэж, эргүүлэн татахаар болжээ. Энэ асуудлаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүсэлтээ хүргүүлсэн байна.

Тэрээр хүсэлтдээ “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа нь үүргээ хэрэгжүүлэх талаар идэвх зүтгэл гаргаж, дорвитой ажил хийхгүй байна. Тухайлбал, шүүх өөрчлөн байгуулсантай холбоотойгоор Монгол Улсын ерөнхийлөгч анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүчдийг чөлөөлж, томилохдоо нэр бүхий 13 шүүгчийг аливаа үндэслэлгүйгээр буцаан томилоогүй, томилохоос татгалзсан шийдвэрээ албан ёсоор гаргаагүй тул уг татгалзал нь хүчин төгөлдөр бус.

Тэдгээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ноцтой зөрчил болсон хэмээн үзэж, нэр бүхий 13 хуульчийн эрх ашгийг хамгаалах асуудлаар Монголын хуульчдын холбоо Б.Сарантуяа гишүүнд удаа дараа хандаж байсан" гэжээ.

 

 

 

Л.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?