АРДЫН УРАН ЗОХИОЛЧ П.БАДАРЧИЙН БИЕ ЧИЛЭЭРХЖЭЭ

2016-09-06  

Монголын яруу найрагчдаас та хэнийг сайн мэдэх вэ? гэдэг асуултад "Пунцагийн Бадарч" гэж уншигчдын дийлэнх нь хариулсан байдаг. Ардаараа овоглосон яруу найрагч П.Бадарчийн шүлэг найргийг нь уншаагүй, "Есөн эрдэнийн орон" зэрэг шүлэг, дууг аялж үзээгүй монгол хүн нэгээхэн ч үгүй гэхэд хэтрүүлэг болохгүй.

"Тэмээ" шүлгээрээ Болор цомыг авч байсан Бадарч яруу найрагчийг монгол түмэн дээдэлдэг. Тэр бол цул авъяас гэдэг. Монголын нууц товчоо"-г Монгол айл бүр хоймортоо дээдлэн залах ёстой гэсэн санааг анх дэвшүүлж, ерөнхийлөгчийн зарлиг буулгуулж байсан найрагч. Түүгээрээ бахархдаг. Сийрэг ухаантай, ямагт олонтойгоо, уншигчидтайгаа хамт байдаг П.Бадарч найрагчийн бие багахан чилээрхсэн нь нөхдийн санааг зовоосон байна. -Эмнэлэг, домлог гэж явдаггүй хүн. Хэд хоног эмнэлэгт хэвтүүлж эмчлүүллээ. Багахан харвалтын маягтай зүйл дайрсан. Одоо бүрэн эдгэсэн гэж ойр дотныхон нь мэдээллээ. Түүний бие сайн, гэртээ гарсан байна. Нас сүүдэр 77 хүрч байгаа ч, түүн шиг залуу сэтгэлгээтэй хүн ховор. Ингэж уран бүтээлийн нөхөд нь үнэлдэг. Болор цомын хөтлөгчөөр дахин дахин харах хүслээ уншигчид ч, зохиолчид ч нуудаггүй. Тэр бол ардаараа хүрээлүүлсэн П.Бадарч яруу найрагч.

Монголын сайхан хүний нэг Та урт насалж, удаан жаргаарай гэж уншигчдынхаа өмнөөс ерөөе.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?