ЯМАР Ч ИХ ЗАВТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ВЭ, МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ?

2016-09-06  

Урд хөршийн Ханжоуд G-20-ийн ажил хэрэгч уулзалт ид өрнөж, дэлхий дахины асуудлыг ид хэлэлцэж байх үеэр, манай ерөнхийлөгч олимпийн хүрэл медалиа булаалгуулсан гэх Г.Нармандах, дэлхий дахинд хэвлэлийн од болсон дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзлаа.

Авилгатай тэмцэх нь зөв гэж тэр тодотголоо. Тамирчныхаа төлөө эсэргүүцэн тэмцсэн дасгалжуулагчдын үйлдлийг зөв гэж сайшаан гарын бэлэг болгож бугуйн цаг бэлэглэлээ. МЧБХ-ныхон дээрх асуудлаас болоод 2 хуваагдсан байгаа бол, Монгол улсын ерөнхийлөгч тус холбооны нэг талыг нь буюу, дасгалжуулагч, тамирчдын талыг ийнхүү дэмжлээ.

Одоогоор Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооноос МЧБХ-ны шигшээ багийн тамирчдыг дэлхий болон олон улсын чанартай каленьдарчилсан тэмцээнд оролцуулахаас түдгэлзсэн шийдвэрээ ирүүлсэн байгаа. Холбооноос хоёр дасгалжуулагчийн эрхийг 2 жилээр түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Өөрсдөө уучлал гуйсан.

Харин одоо ДБХ-ны эцсийн шийдвэрийг хүлээж буй. Яг энэ мөчид улсын ерөнхийлөгч нь дасгалжуулагчдаа дэмжиж буйгаа албан ёсоор илэрхийллээ. Энэ үйлдэл, ДБХ-ны шийдвэрт хэрхэн нөлөөлөх бол? гэж спортын хүрээнийхэн сонирхож байна. Сайнаар уу, муугаар уу? Эсвэл энэ бүхэн манай ерөнхийлөгчид хамааралгүй гэж үү?

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Eronkhiilo****in zuv:Mongol hunee demjij l ug hellee. Yun ni buruu gej. 2016-09-07
Зураач:Ерөнхийлөгчид талархая! 2016-09-07
Мэдэхгүй.:Чөлөөт бөхийн холбоог "Хутгалчихлаа" Элбэгдорж. Дэлхийн бөхийн холбоо яах юм бол доо. Ингэж л самардаг хүн дээ нов ш гэж... Ганц чөлөөт гэхгүй Жүдо энэ тэрийг чөдөрлөвөл яана. Аюул шүү үг үнэтэй шүү Элбэгдоржоо дүү хүү. 2016-09-07
olon niit:Hiih ystoi ajlaa hiij bn, OU.n ulsin chuluut buhin holboo ni medeej uursdin shudraga bus shiidveree l hamga**** sh dee, ednees turin terguun 2 arga ni baragdsan irgenee demjij hamgaalj bn, zuv sh dee. 2016-09-07
монгол:Ерөнхийлөгч байна гэдэг өөртөө хамаатай бус нийтэд хамаатай эрх ашгийг хамга**** ёстой байтал нэг талыг барьж өөрийн үүрэг хариуц****а умартана гэдэг том алдаа. Тэнэгүүдэд тал олох гэж самарлаа даа энэ ерөнхийлөгч 2016-09-07
worker:тэр чөлөөт бөхөө бүүр больчихооч . өөр олон юм бна шдээ 2016-09-07
Иргэн эмэгтэй:Яг үнэн.Манай Ерөнхийлөгч ямар ч ерөнхийлөгчийн шинжгүй тэнэг,дандаа хэрэгтэй хэрэггүй юманд оролцоно.Ард түмнээ талцуулах юм хийж явдаг.Нэг "Улсын Ерөнхийлөгч" шиг ерөнхийлөгчтэй болох юмсан даа.Ямар ард түмэн байна, тийм удирдагч байна гэсэн үг байдаг... Агуу ард түмэн бол агуу л удирдагчтай байна. 2016-09-07
зочин:Монгол хүнийг доош нь хийгээд байхад тэнэг хүн шиг дуугүй байхуу тэг гэхээр бөхөлзөж байдаг япон солонгос шиг стилтэй хүмүүсээр удирдуулсан чөлөөт бөх ийнхөн хөөрхий дөө ерөнхийлөгч маань монгол хүнийхээ төлөө дуугарч байгаад нь баярлалаа ямарч гэсэн монгол хүмүүсийнхээ сэтгэл санааг дэмжсэн ерөнхийлөгчдөө баярлалаа 2016-09-07
Дэмжигч:Манай ерөнхийлөгч дажгүй хүн шүү 2016-09-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?