УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2016-09-06  

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, хуралдааны эхэнд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Цогзолмаа нарын тавьсан асуултад Сангийн сайд Д.Чойжилсүрэн, Ажлын хэсгээс хариулт өглөө. УИХ-ын гишүүн С.Чинзориг, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр өнөөдрийн хүрсэн түвшнээсээ ухрах болж байгааг хэлээд Төрийн албан хаагчдад олгож буй нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой зохицуулалтыг тодорхой болгох, ажилласан жилтэй нь дүйцүүлэх байдлаар шийдэх боломжтой эсэхийг тодруулсан юм. 

Сангийн сайд Д.Чойжилсүрэн өгсөн тайлбартаа төсвийн менежер нь байгаа нөөц, боломждоо тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар байхаар тусгасан. Гэхдээ төр албан хаагчдадаа шударга хандах ёстой гэдэг саналыг дэмжиж байна. Тиймээс уг саналыг Засгийн газрын түвшинд журамлах байдлаар зохицуулалт хийж болох юм. Өнөөдрийн шийдвэрүүд улс орон нийгмийн халамж, хамгааллынхаа хүрсэн түвшнээсээ ухарч байгаа хэрэг биш бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал сэргэх үед дахин хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна гэв. 

Мөн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч Ерөнхий сайд, Сангийн сайд нар боловсролын салбарын төсвөөс танахгүй байх зарчим баримтална гэдэг байр суурийг илэрхийлж байсан бөгөөд энэ зарчмын дагуу төсвийн тодотгол хийх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Үүний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?