БУРХАНЫ ҮЕЭЛ НАНДА

2016-09-07  

Нанда маргааш өдөр Шакуяа үзэсгэлэнт гүнжтэй хуримлах гэж байхад нь Бурхан хийдэд дагуулан ирж "Хуварга болох уу? хэмээн асуухад үгүй гэж хэлж чадалгүй "за тэгье" гэж хуврага болсон боловч сахил санваар даяан бясалгалдаа шамдахгүй нөгөө бүсгүйг бодон шаналж байхад нь Бурхан шидийн хүчээр тэнгэрийн оронд одож үзэсгэлэнт дагинасуудыг үзүүлсэнд хараад нүдээ салгаж чадахгүй байсанд Бурхан "Хэрэв чи сахилаа сахиж бясалгалаа сайн хийвэл 500 тэнгэрийн дагинасыг чамд өгнө" гэсэнд ирж хичээн бясалгалаар гэгээрэлд хүрч Бурхантай уулзан "Таны тэр дагинас надад хэрэггүй боллоо. Таныг тэр амлалтаас тань чөлөөлж байна" гэжээ. Энэ яриа хуврагуудын дунд өрнөж эхэлсэнд Бурхан энэ төрөлдөө ч биш урьд төрөлд нь түүнийг би бас аварч байсан юм гээд өөрийн Бодьшивта байсан хийгээд тэр үед Нанда илжиг байсан урьд төрлийн түүх өгүүлжээ.

Өдөрт 500 бээр их ачаа тээн явдаг байсан илжиг нэг өдөр эм илжигний зөвлөгөө сонсож эхнэр авахаар шийдэн ачаагаа ачин явахгүй зогсжээ. Эзэн нь яагаад хөдлөхгүй байгаа учрыг нь олохоор бодолхийлэн зогсохдоо нэгэн эм илжиг байгааг хараад учрыг ойлгож "Чи ачаагаа гэртээ хүргэвэл энэнээс хөөрхөн эм илжиг авч өгнө" гэсний дагуу явж гэртээ ирж хэд хоног болсонд эзэндээ эхнэр авч өгөх яасан тухай асуухад тэгье тэгье гэхдээ чамд өгдөг хоол хэвээрээ шүү. Хоёул хуваагаад ид гэсэнд ганцаар арай гэж цаддаг илжиг эхнэртээ талыг нь өгнө гэж бодохоор өлсөх шиг болжээ. Тэгээд ч эхнэртэй болохоор олон үр төл гарна. Сайхан л хэрэг...Та нар олуулаа нөгөөх л ноогдох хоолыг олуулаа хувааж идэнгээ амьдраарай гэсэнд илжиг дуугай болж дахин эм илжиг авч өг гэж ярихаа больжээ.

Тэр үед эзэн нь одоогийн Бурхан багш илжиг нь Нанда байсан гэдэг. Ийнхүү олон төрөлд нь Бурхан түүхийг зөв зам руу хөтөлж харин эцэстээ төрөл үхлийн хүрднээс гэтэлгэж Архад болгожээ. Бурханы арганд мэргэн гэдэг нь ажгуу. 

 

 

CONTROL.MN

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?