Б.БАТХУЯГ : СОНГУУЛИЙН ХОРООД ХЭТЭРХИЙ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА

2016-09-08  

АН-ын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, хуульч Б.Батхуяг нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

АН-ын хуульч Б.Батхуяг, “2016 онын орон нутгийн сонгуулийн нэр дэвшүүлэх болон нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа явагдаж дууслаа. Гэвч сум, дүүргийн Сонгуулийн хорооныхон АН-аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл олон гаргаж байна. Тухайлбал, Багахангай дүүрэгт л гэхэд 17 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан” гэв. Тэдний хэлж байгаагаар Архангай аймгийн Өлзийт сумын 21, Өгийнуур сумын 1, Жаргалант сумын 1, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 21, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 27, Дархан-Уул аймгийн Дархан сум 1, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 нэр дэвшигчийг тухайн сумын сонгуулийн хороо нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан тогтоолууд нь хууль зүйн үндэслэлгүй, улс төрийн нэг хүчний талд илт үйлчилсэн байгааг тэд онцолж байлаа.

Дээрх асуудалтай холбоотойгоор АН-ын шат шатны байгууллагууд холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, шалгуулна гэдгээ мэдэгдлээ. Тэрчлэн сонгууль зохион байгуулах эрх бүхий дээд шатны байгууллагад ч гомдлоо гаргаад байгаа аж.

 

 

Demparty.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?