ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН АЛБА ҮҮССЭНИЙ 60 ЖИЛ ТОХИОЖ БАЙНА

2016-09-09  

Энэ жил Монгол улсын эрүүл мэндийн салбарт хүүхдийн мэс заслын алба үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь өнөөдөр болсон "Хүүхдийн мэс заслын тулгамдсан асуудал" сэдэвт ЭХЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний 27-р хурал байлаа. Энэхүү хуралд Америк, Солонгос, Орос, Монгол улсын эрдэмтэн, докторууд оролцож "Хүүхдийн хавдрын мэс засал""Улаан хоолойн төрөлхийн нарийслын үеийн дурангийн мэс заслын эмчилгээ", "Хөгжиж буй орнуудад зүрхний мэс засал, хөтөлбөрүүдийг хэрхэн хөгжүүлэх вэ ?" зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ. Энэ үеэр гадаад улсаас ирж хуралд оролцон илтгэл тавьсан эрдэмтэн докторуудад ЭХЭМШҮТ-ийн Хүндэт профессор цолыг гардуулсан байна. Мөн залуу эмч Ганбаяр, Ганхуяг гэх мэт 8 эмчид клиникийн профессор цол олголоо. Хуралд хүүхдийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа үе үеийн эрдэмтэн докторууд оролцсоны дотор хүүхдийн мэс заслын албаны анхны суурийг тавилцаж явсан Г.Цэрэндулам, Хүүхдийн хамар хоолойн эмчээр 50 гаруй жил ЭХЭМШҮТ-ийн 20 гаруй ажилласан Ч.Лиза, энэ салбарт насаараа ажилласан доктор Г.Намжилмаа, нүдний гавъяат эмч доктор Г.Намлай, нарын ахмадууд оролцлоо.  

Энэ үеэр бид хүүхдийн хамар хоолойн анхны эмч нарын нэг  Г.Лизатай цөөн хором ярилцлаа.

-Монгол улсад хүүхдийн мэс засал салбар үүсч байсан тухайн үеийн талаар та дурьдвал ?

1925 оны үед манай улсын гадаад харилцаа ОХУ-аар л хязгаарлагдаж байлаа. Тухайн үеийн эмч нар бүгд Оросын холбооны улсад суралцаж мэргэшсэн. Эмчилгээ, багаж тоног төхөөрөмж өнөөдрийнхтэй зүйрлэшгүй байлаа. 1950-оны үед л гэхэд унтуулгын эмч нар л гэхэд Оран 2, Киран гэх мэт аппаратуудаар унтуулга хийдэг байлаа. Үнээс хойш багаж тоног төхөөрөмж боловсронгуй болсоор нарийн мэс засал хөгжиж, дэлхий дахинаа өнөөдөр дурангийн хагалгааны шинэ технологи хурдацтай хөгжиж,  манай улс оронд ч нэвтрээд байна.

- Монголын анхны мэргэшсэн хүүхдийн хэн хэн гэж эмч байна вэ?

Г.Цэрэндулам, Н.Цэрэнбат, Ж.Хайрулла, н.Санжаа, н.Энхравдан, Г.Намжилмаа, Ч.Лиза, н.Санжаа, н.Лхамсүрэн Г.Намлай гээд эмч нар 1950-иад онд мэс заслын салбаруудыг хөгжүүлсэн юм.

- Өнөөдөр эрүүл мэндийн салбар, тэр дундаа та бүхний залуу халаа болсон хүүхдийн эмчийн залгамж халаа, боловсон хүчин хир сайн бэлтгэгдэж байна ?

Өнөөдөр залуу эмч олноор бэлтгэгдэж байна. Гол нь төрөлжин мэргэших шаардлагатай байна. Залуу эмч нар төрөл төрлийн мэргэжлээрээ маш сайн суралцаж, ерөнхий мэс заслыг марталгүй, нарийн мэргэжлээ давхардуулан сайн суралцах шаардлагатай байгаа юм. Өнөөдөр анагаах ухааны салбар техник тоног төхөөрөмж маш хурдацтай хөгжиж байна. Шинэ төрлийн нарийн мэс заслуудыг ч манай эмч нар хийж байна. Энэ бүгдэд залуу эмч нар маань улам сайн шамдан суралцаж хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсох залгамж халаа маань болоосой гэж ахмад эмчийн хувьд бодож явна даа. 

 

 

 Л.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?