Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын шилдгүүдэд шагнал гардуулах НАЙМ дахь удаагийн ёслолын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Найм дахь удаагийн БАЛДОРЖ шагналын эзнээр "Засгийн газрын мэдээ" сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн тодорлоо. Ц.Цэвээнхэрлэн байгаль орчны чиглэлээр нийтлэл бэлтгэн хүргэдэг сэтгүүлчийн нэг. Тэрээр энэ удаад “Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ мэргэжил нэгтнүүдээ манлайлан БАЛДОРЖ шагналыг эзэн боллоо.
БАЛДОРЖ шагналын дэд байрын эзнээр "MN 25 дугаар суваг" телевизийн сэтгүүлч Аюурбунь, Ундармаа нар "1000 төгрөг" зорилтот нэвтрүүлгээр дэд байрын эзэн боллоо.
Шилдэг 10-т шалгарсан нийтлэл сурвалжлага :
"Өнөөдөр" сонины Эдийн засгийн мэдээллийн албаны тоймч Ц.Болормаа, Нийгэм шуурхай мэдээллийн албаны тоймч Л.Ганчимэг нарын "Ногоон хотын эрэлд" цуврал нийтлэл
"Үндэсний шуудан" сонины Нийгэм, соёлын албаны дарга Б.Энхмарт "Орхон гол уйлж, алтны компанийнхан туйлж байна" нийтлэл
Г.Одгарав "Хүнсний аюулгүй байдал", "Төв цэвэрлэх байгууламж" цуврал сурвалжлага
Зууны мэдээ" сонины сэтгүүлч Б.Энхзаяа "Увсынхныг урвуулсан" гэрээ нийтлэл
Э.Энхцолмон "Салхины дуун" нийтлэл
"Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны сурвалжлагч О.Бат-Ундрах "Хүүхдээ шоронд хооллоё", "Чагнууртай шимэгч" нийтлэл
"Засгийн газрын мэдээ" сонины сурвалжлагч Б.Гандолгор "Үхэл дагуулсан хөх сав", "Гэрт тань нуугдсан хор" нийтлэл
"Гамма" агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндоржийн "Нарантуул" гэрэл зургийн сурвалжлага
МҮОНТ-ийн Б.Ариунцэцэг, Н.Одбаяр нарын хосолсон хөдөлгүүрт автомашины байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг өгүүлсэн "Халуун сэдэв" цуврал мэдээлэл
МҮОНР-гийн сэтгүүлч Л.Мөнхтөр "Эх орноо өөрсдөөсөө хамгаалъя" радиогийн нэвтрүүлэг тус тус шалгарлаа.
Ц.БАТТУЯА