БАТАЛСАН ХУУЛЬ НЬ БАЛАГТАЙ БАЙЖ ДЭЭ

2016-09-11  

Шинэ парламент нэгэнт батлагдсан хуулиа эргүүлэн хүчингүй болгодог гажиг жишиг рүү ороод байгаа. Түүний нэг нь өнгөрсөн 7 хоногт хүчингүй болсон Хамтын тэтгэврийн тухай хууль. Хуулийг хүчингүй болгосон шалтгаанаа Ерөнхий сайд болоод Сангийн сайд нар нь ард түмний сүсэг бишрэлтэй холбон ярьж ахмадууд нэгнийхээ ясыг өндөлзүүлэх дургүй байна ухааны юм хэлсэн.

Үнэн хэрэгтээ насаараа нэгнээ түшсэн буурлууд маань хамтын тэтгэврийг нь авсан бол хөгшний минь буян гэж санаж зул өргөн маань тоолох бүрдээ л төрдөө баярлах байсан биз. Ингэж буурлуудынхаа сүсгээр хаалт хийж байхын оронд энэ хуулиа яагаад эргүүлэн татах шаардлагатай байгаагаа зөв тайлбарласан бол ахмад настнуудын даралтыг ихэсгэж хямраахгүй байлаа.

Үнэн хэрэгтээ бол хамтын тэтгэврийн хууль хэрэгжсэнээр өнөөдөр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа хань ижилээ алдсан 77 мянган ахмад бүрэн хамрагдаж чадахгүй байсан юм байна. Учир нь хуулинд заахдаа 2005 оноос хойш хань ижилээ алдсан гэж цаг хугацааны хязгаар тавьсан байна. Тэгэхлээр хамтын тэтгэвэр шаардлагатай хүмүүсийн ердөө 10 хүрэхгүй хувьд хамаатай байхаар оруулж батлуулсан юм байна.

Иймээс ханиа алдсан бүх ахмадууд хамрагдаж чадахааргүй энэ хууль эрх зүйн орчин хэрэггүй нь ойлгомжтой. Үүний оронд нийт ахмад настнуудынхаа эрх ашгийг бүрэн хамгаалсан хууль эрх зүйн орчинг даруй бүрдүүлэх шаардлагатай болж байна.

 

 

Л.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?