БУРХАНЫ АНХНЫ ШАВЬ КОНДАНЯА

2016-09-11  

Бурханыг мэндлэх үед биеийнх нь шинж тэмдгийг харж хүүгийн ирээдүйг үзсэн найман зурхайчийн хамгийн залуу нь 25 настай Конданяа байсан бөгөөд ганц л хураа өргөж энэ хүү ирээдүйд Бурханы хутгийг олон гэгээрэх болно гэж баттай итгэлтэй хэлж байлаа. Бусад долоон зурхайч Хуварга болвол бурхан болно, гэрт байвал дэлхийг эзэгнэсэн их хаан болно гэж байлаа.

Өөрийн зурхайд итгэлтэй байсан тэрээр ханхүүг гэрээ орхин гарахыг 29 жил хүлээж гэрээс гарсан өдөр нөгөө долоон  зурхайчынхаар очсонд тэд бүгд таалал болсон байсанд хүүхдүүдэд нь хэлж хамт явахыг уриалсанд тэднээс дөрөв нь хамт явахаар болжээ.  Тэдний зорилго бол хүүг бясалгал хийж гэгээрэх үед тэр л бясалгалыг нь заалгаж зовлонгоос гэтлэх явдал байлаа.  Бурхан самадхигын найман шатанд хүрсэн боловч  гэгээрсэнгүй тул сэтгэлийн гүнд буй үйлийн үрийг устгахын тулд биеэ зовоох хатуужлыг зургаан жил үйлдсэн боловч сэтгэлийн гүн дэх хуримтлагдсан үйлийн үр огт арилсангүйд бага байхдаа хийж байсан Анапана бясалгалыг хийж үзэхээр шийдэн хоол идэж эхэлсэнд зургаан жил гэгээрэхийг нь хүлээсэн таван найз түүнийг хатуужлаасаа ухарлаа гэж ойлгон орхин Варанаси Сарнатхын зүг оджээ. Бурхан Сужатагын өгсөн хоолыг хүртэж биеэ тэнхрүүлэн Анадана бясалгалаа ертөнцөөс гэтлэх самадхыг төгс болгож улмаар хүн төрөлхтний алдаж орхисон Виапашна бясалгалын аргыг нээн олж 15 хоногийн дотор Бурханы хутгийг олон гэгээрчээ.

Ийнхүү төгс гэгээрэлд хүргэгч энэ бясалгалаа анхлан таван шавьдаа заахаар ирэхэд анхлан тэд итгэхгүй байсанд  Бурхан : "Урьд нь та бүхэнд би бурханы хутгийг олон гэгээрлээ гэж хэлж байгаагүй. Харин одоо би хүрээд байгаагаа хэлж байна" гэсэнд Конданяа Бурханы зүг сүжиг дүүрэн хандаж Номын хүрдийг эргүүлэхүй судрыг айлдан ахуйд гэгээрлийн анхны шатанд хүрч улмаар Аннатх Лакхана судрыг сонсон Архад болон гэгээрч Випашна бясалгалаар төгс гэгээрэлд хүрсэн анхны шавь нь болсон юм.

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?