"ЗААН ТЭРЭЛЖ" КЛУБЫН ЭЭЛЖИТ АВАРГААР Н.ЦОГТОО ТОДОРЛОО

2016-09-12  

10 жилийн түүхтэй Монголын анхны гольфийн клуб найм дахь жилдээ цомын аварга шалгаруулах тэмцээнээ зохиолоо. TUUL RIVER COUNTYSIDE буюу Сонгинын MONGOLICA гольфийн талбайд Монголд гольфийг үүсгэн байгуулагчид 2 өдрийн турш 36 нүхэнд цохиж өрсөлдлөө.

Монголын гольфийн анхны аварга, "Заан Тэрэлж -2016 клубын энэ удаагийн тэмцээнд 292 метр хол цохилтоор longest shot-ын аварга болсон Б.Нэмэхбаатар, - "Энэ удаагийн тэмцээн олон улсын жишигт ойртсоноороо ихээхэн онцлогтой боллоо" гэж тодотголоо. Хамгийн ойр цохилтод Буд түрүүлсэн бол Mongolica-гийн захирал Гантулга оноо тооцсон дүнгээр нэгдүгээр байрт орлоо. Харин энэ оны үнэмлэхүй аваргаар T&G компанийн захирал Н.Цогтоо тодорч, цомын эзэн болов. Инээмсэглэлийн Ганболд, эдийн засагч Жаргалсайхан, улс төрч Энхбат, анхдагчийн нэг Дорж нарын гольфчид "Заан Тэрэлж" клубын гишүүд юм байна.

-Монголд гольф үүсээд 13 жил болж байна. Манай клуб 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монголд гольфийн спортыг бий болгосон хүндтэй хүмүүс манай клубт хамаардаг. Бид хамгийн идэвхтэй, тогтмол үйл ажиллагаатай гэдгээрээ бусдаасаа ялгардаг гэж клубээ тодотгосон бол, -Энэ удаагийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Эхний өдөрт хамгийн өндөр үзүүлэлт үзүүлсэн тамирчид хоёр дахь өдрөө нэг гараанд гарч хамтдаа цохисон нь тэмцээний өрсөлдөөнийг хурцатгасан үйл явдал боллоо гэж 2016 оны цомын аварга Норовын Цогтоо сэтгэгдлээсээ хуваалцлаа. Тэрээр 2016 онд түрүүлснээр Заан Тэрэлж клубын З удаагийн аварга болж, дээд амжилтыг тогтоолоо.

 

 

Э.БАТ-ЭНХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?