ХҮҮХДИЙГ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛЖ БАЙГАА ЭЦЭГ ЭХ, СУРГУУЛИЙГ ТОРГОНО

2016-09-13  

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш хоногт л 2-3 хүүхэд зам тээврийн осолд өртөж байна. 2016 оны 9-р сарын 12-ны өдөр л гэхэд зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. 

Тухайлбал :  ХУД-ийн нутаг Дээд бодь хийдийн урд замд N.Tidda маркийн авто машины жолооч Г нь Howo ZZ1257  маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирч 23 настай эмэгтэй С гэмтсэн.

СБД-ийн нутаг Хангай хотхоны 503-р байрны урд замд N.X-Trail  маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 08 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч г нь хичээлээ тараад ганцаараа явж байсан

ХУД-ийн нутаг 65 дугаар цэцэрлэгийн хойд замд T.Prius  маркийн авто машины жолооч Ц нь явган зорчигч 04 настай эмэгтэй И-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч И нь 09 настай эгчийн хамт явж байсан

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэж заасан байдаг. Гэтэл эцэг эх, асран хамгаалагч, багш нар нь хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас болж хүүхдийн амь нас эрүүл мэнд хохирч  байна.

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулан зам тээврийн осолд өртүүлсэн сургууль, цэцэрлэгийн багш, эцэг эхэд шалгалт хийж хариуцлага тооцно.

Иймд эцэг эх, асран хамгаалгч багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та цэцэрлэг, сургууль, гэр, хороолол, автобусны буудлын орчимд тээврийн хэрэгслийн хурдаа хасч анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?